П.Амгаланбаяр
ОХУ-ын Буриад улсад зохион байгуулагдсан Н.Н.Петровын нэрэмжит Олон улсын байлдааны самбо бөхийн тэмцээнээс Монголын тамирчин хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн харуул хамгаалалтын тусгай салбарын орлогч, самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, ахлах дэслэгч Э.Адъяа 71 кг-ийн жинд амжилттай оролцож, гуравдугаар байранд оров. Тэмцээнд ОХУ-ын 32 мужийн 128 тамирчин найман жинд өрсөлджээ.
Эх сурвалж:polit.mn