ШӨХТГ:Халдваргүйтгэл нэрээр машинаас авдаг хураамж хууль бус

2022-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд машин бүрийг хамруулж үндэслэлгүй төлбөр авч байгаа талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас мэдээллээ. Тодруулбал, иргэдээс гомдол, мэдээлэл ирсний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийсэн байна.

Улмаар нийслэл хот руу орж ирж буй тээврийн хэрэгсэл нэг бүрийг ариутгалд хамруулж, 1000 төгрөгийн төлбөр авч байгааг зогсоох хэрэгтэйг анхаарууллаа.

Учир нь тус халдваргүйтгэл хууль зүйн үндэслэлгүй тул Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд зөвхөн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг хамруулах, тогтоосон нормативын дагуу төлбөр хураамжийг тогтоох, төлбөрт хурааж буй мөнгөн орлогод тавьж буй хяналтыг сайжруулах талаар Улсын ерөнхий байцаагчийн зөвлөмж хүргүүлжээ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны А/113 дугаар тушаалд “Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд зөвхөн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг батлагдсан зааврын дагуу халдваргүйтгэлд бүрэн хамруулж ажиллана” гэж заасан байдаг аж. Гэтэл нийслэл хот руу орж ирж буй авто зам дагуу байрлах мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн цэгт тээврийн хэрэгсэл бүрийг урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд хамруулж дээрх тушаалыг зөрчиж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

15 цаг 27 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

16 цаг 44 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

19 цаг 21 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

19 цаг 21 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

19 цаг 21 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

19 цаг 21 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин