Ц.Туваан:Сүүний фермерүүдэд гурван хувийн хүүтэй зээл олгоно

2022-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

УИХ-ын гишүүд Хөдөө аж ахуйг дэмжих лобби бүлэг байгуулах тухай, төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал суутган төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан “Сүүний асуудлаар шийдвэр гаргах ажлын хэсэг орон нутгуудад ажилласан. Улмаар байнгын хорооны тогтоол гарлаа. Хангалттай сүүний нөөц байхад импортоор сүү авчирч сэргээж хэрэглэдэг байдлыг багасгах, сүүний салбарын гол асуудлыг энэ тогтоолоор шийдвэрлэсэн. Сүүний фермерүүдэд гурван хувийн хүүтэй зээл олгох, сүүний болон махны чиглэлийн үхрийг импортоор оруулж ирэх, сүүний урамшууллын хугацааг нэмэгдүүлэх зэргийг УИХ-ын тогтоолын төслийн хавсралтаар баталсан. Сүү үйлдвэрлэгч, сүүний фермерүүдэд дэмжлэг болсон чухал шийдвэр гарлаа.Дараагийн нэг асуудал бол төрөөс олгох урамшууллаас нийгмийн, эрүүл мэндийн даатгалыг шимтгэн тооцох тухай хуулийн төслийг УИХ-ын тамгын газарт нэр бүхий гишүүд хүргүүлээд байна. Малчид, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй хүмүүс бэлэн цалин, сар бүрийн орлогогүй. Үүнээсээ шалтгаалаад сар болгон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чаддаггүй. Тиймээс тэдэнд улсаас өгч буй татаасуудаас сайн дурын үндсэн дээр бичилт хийх замаар эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлүүлбэл хамрагдалт сайн болно” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

15 цаг 17 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

16 цаг 35 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

19 цаг 12 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

19 цаг 12 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

19 цаг 12 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

19 цаг 12 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин