В.А.Жанибеков:Ж.Гүррагчаа Европын сансрын нисэгчдээс ур чадвараар нэг шат илүү байсан

2022-06-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Зөвлөлт Холбоот Улсын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибековыг НИТХ-ын тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө.

Мөн ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Савиных Виктор Петровичид Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн Бабушкин Владимир Алексеевичид Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олголоо.

Энэ үеэр сансрын нисэгч В.А.Жанибеков “Монголын ард түмэн эртний сайхан уламжлал, түүхтэй. Өнгөрсөн зуун жил хоёр улсын ард түмний хувьд амаргүй жилүүд байсан. 41 жилийн өмнө Монголын хүү Ж.Гүррагчаа сансарт ниссэн. Миний бодлоор сансрын нисэгч Ж.Гүррагчаа нь тухайн үеийн Европын сансрын нисэгчдээс нэг шат илүү байлаа. Энэ шагналыг надад олгож байгаа нь шагнал гэхээсээ илүү Оросын ард түмэнд хүндэтгэлтэй байдгийг харуулсан болов уу гэж бодож байна. Баярлалаа” гэсэн юм.

Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар гардуулсан юм. Үйл ажиллагаанд Монгол, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэл, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа оролцсон юм.

Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны 1981 оны тавдугаар сарын 4-ний 97 дугаар тогтоолоор В.А.Жанибековыг “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ээр батламжилсныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд дахин батламжлан гардуулсан нь энэ юм.

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгийн багийн гишүүд, сансрын нисэгч В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа нар одоогоос 41 жилийн өмнө сансрын нислэгээ амжилттай гүйцэтгэн эх дэлхийдээ газардсан юм. Сансрын баг 1981 оны гуравдугаар сарын 22-нд ЗХУ-ын Байконуураас "Союз-39" хөлгөөр хөөрч, дэлхийг 124 удаа тойрч сансрын тойрог замд найман хоног нисэж, гуравдугаар сарын 30-нд амжилттай газардсан билээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “ОХУ болон Монгол Улсын найрамдалт хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй. Сүүлийн 100 гаруй жилийн түүх бол манай хоёр улсын эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагаа эрчимжсэн, дурсамж дүүрэн түүхтэй он жилүүд гэдгийг цохон тэмдэглэх учиртай. Монголын ард түмний төлөөлөл болсон Ж.Гүррагчаа баатар сансарт ниссэн нь тухайн үед хоёр улсын хооронд найрамдалт хамтын ажиллагаа бэхжихэд чухал нөлөө үзүүлсэн. ОХУ-ын гарамгай баатрууд, алдарт хүмүүс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн болдог сайхан уламжлал тогтсон. Хоёр талын найрамдалт хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд үргэлжлэх болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

15 цаг 16 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

16 цаг 34 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

19 цаг 11 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

19 цаг 11 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

19 цаг 11 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

19 цаг 11 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин