Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэдээс асуух тогтоолыг баталлаа

2022-06-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

Чуулган энэ долоо хоногт хуралдаад завсарлах товтой байна.  Энэ хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж,  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар уулзалт танилцуулга хийх тухай ярьж буй.  Тэгвэл өчигдрийн чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар тогтоолын төсөл,  Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.  Мөн хуралдааны төгсгөлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Төслийн талаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.  Мөн тогтоолын төсөлтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлсэн.

 

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Иргэдийн оролцоотойгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төсөл оруулж ирнэ гэж ажлын хэсэг байгуулсан. 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөс зарим нь дутуу орхигдсон. Тухайлбал, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал орхигдсон. Эрдэмтэд судлаачид өөрчлөх шаардлагатай гэж байнга ярьдаг. Төр үүрэгтэй, ард түмэн эрхтэй гэсэн ойлголтыг бэхжүүлнэ. Парламентын тогтолцоог бэхжүүлье гэж УИХ-д суудалтай улс төрийн намууд байнга ярьж байгаа юм. Энэ байдлаар жагсаал цуглаан зохион байгуулах, улс төрийн намуудын удирдлагууд хурал цуглаан хийж асуудлыг хөндөж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар энэ сарын 18-наас 26-ны хооронд ард иргэдийн санал бодлыг сонсоно.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат:

-Иргэдийнхээ санаа бодлыг сонсч, тандан судалгаа явуулъя гэж байгаа юм. Энэ сэдвээр улс төрийн намууд, иргэд шаардлага тавиад байгаа учраас энэ асуудлыг яах вэ гэж ард иргэдээсээ санал бодлыг нь сонсч. Ард нийтийн санал асуулга бол биш. Улс төрийн нам байгуулахад нэг хувийн босго гэж байх юм уу гэж асуусан. Одоо хасна хасахгүй, нэмнэ нэмэхгүй гэсэн асуудал байхгүй. Иргэд, сонгогчид дэмжиж байна уу гэж санаа бодлыг нь сонсох юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Энэ сарын 18-наас 26-нд гээд санал асуулга явах юм байна.  Энэ хугацаанд УИХ амрах юм уу, яах юм бэ. Зүгээр л ард иргэдийнхээ санал бодлыг сонсоно гэж жижиг асуудал оруулж ирж байгаа юм шиг асуудалд хандмааргүй байна. Цаана нь гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудлууд байгаа шүү дээ. Санал хураалтад иргэдээ бид юу гэж уриалж оролцуулах юм бэ.

 

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-УИХ дээр өнгөрсөн долоо хоногт яригдаад, ажлын хэсэг байгуулаад, ард түмэндээ сонсоно, тэдний санал бодлыг сонсъё гэж асуудал бэлтгээд оруулаад ажлын хэсэг ахлаад ажилла гэсэн. Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхийг нэмэгдүүлье, 21 аймгаа хот болгох уу, сумын засаг даргыг Сумын иргэдийн хурлаас сонгож байгаа нь буруу юм байна гэх зэрэг асуудлаар иргэдээс саналыг нь сонсъё гэсэн. Дэмжиж байвал цаашид хэлэлцүүлэг хийгдэх байх. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яригдсан, одоо УИХ-д орж ирж байна.

Ийнхүү дээрх тогтоолын төслийн дагуу санал хурааж гишүүдийн 74 хувь нь дэмжиж санал батлагдлаа. Тогтоолыг батлагдсан цагаас дагаж  мөрдөхөөр тусгажээ.  Ингэснээр гишүүд энэ сарын 18-26-ны хооронд тойрогтоо Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах талаар ард иргэдийн саналыг авахаар болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 119 (6851)

 

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

7 цаг 29 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

8 цаг 46 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

11 цаг 23 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

11 цаг 23 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

11 цаг 23 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

11 цаг 23 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин