“No naadam”-аас “Yes naadam”

2022-06-16
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ГАРЬД

Өнөөдөр 2022 оны зургаадугаар сарын 16. Жилийн өмнө, яг өдийд дөө, Монгол Улс эмхлэгдээд таван сар гаруй болж буй Засгийн газартай, сонгогдоод зургаа хонож байгаа Ерөнхийлөгчтэй байв.

Ковидын вакцины нэг дэх тунг 1.5 сая хүн тариулж, дараагийн хоёр дахь тунд хамруулж эхлээд сар гаруй болсон. 600 гаруй мянган хүн хоёр дахь тун тариулсан. Бараг хоёр жил “цоож”-той байсан хилээ нээж, зарим улстай харилцан зорчиж эхлээд 14 хоносон.

Бас Засгийн газраас “...Дахин хатуу хөл хорио тогтоохгүй” гэж мэдэгдээд хоёр долоо хоносон. Ерөнхий сайд “...Ковидгүй зуны төлөө” хэмээн уриалаад хоёр сар хагас болоод байлаа.

Ковидын тархалт дэлхийд эрчээ авчихсан. Манайд ч ялгаагүй. Ерөнхийдөө манай монголчууд хамаагүй газар очихгүй, хаа ч масктай л явдаг байв. Ер нь бол ковидын вакцины хоёр тун тариулсан хүмүүс эхнээсээ дөнгөж л гэрээсээ цухуйж эхэлсэн үе л дээ. Бас наадам дөхчихсөн. Хаа сайгүй наадмын тухай яриа. Бөхчүүд, уяачид бэлтгэл сэлтээ хангаж байв. Гэсэн ч ковидын нөхцөл байдал сайнгүй байв. Нэг дор зургаагаас дээш хүн цуглах хориотой. Хориг зөрчсөн тохиолдол бүрт эрсдэл нэмэгдэж байлаа. Тиймээс яг жилийн өмнөх энэ өдрийн Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд “...Цар тахлын энэ үед аймаг, сумын наадам хийхгүй, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна” гэсэн чиглэлийг өгсөн байдаг.  Ингэхдээ наадмаас хэмнэх зардлыг ковидын эсрэг арга хэмжээнд зарцуулахаар шийдэж байв.

Харин энэ нь хоёр жил орчим “тэг зогсолт” хийсэн гадаад, дотоодын санаачилга бүхий улс төрийн үйл ажиллагааны шалтаг болж өгсөн юм.

Тодруулбал, энэ шийдвэрийн дараа нэр бүхий хүмүүс “...Тэвчээр тасарлаа” хөдөлгөөнийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж,  “No naadam” нэртэй жагсаал болгосон. Тэд “...Ковидын үед наадам тэмдэглэж, хурдан морь уралдуулах Засгийн газрын шийдвэр нь хүүхдийн эрхийг зөрчихийн зэрэгцээ, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж буй үйлдэл” хэмээсэн. Жагсаалд очсон хүмүүс “...Өдөрт 10 гаруй хүн ковидын улмаас амиа алдаж байгаа энэ хүнд үед нэг ч иргэн наадам хийхийг дэмжихгүй байна. Гэтэл төр засаг иргэдийн хүсэж байгаа зүйлээс өөр зүйл ярьж байгаа тул үзэл бодлоо сонсгох гэж би өнөөдөр энд ирлээ. Би төр засаг нааштай шийдвэр гаргах хүртэл тайван жагсаалд оролцож, энд зогсоно. Ардчиллын хамгийн чухал зарчмын нэг нь төр засгийн шийдвэр хэрвээ таалагдахгүй бол хаа хүссэн газраа эсэргүүцэж буй үзэл бодлоо илэрхийлэх боломжтой байх ёстой. Гэвч үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ торгох эсвэл барьж хорьж байгаа үзэгдэл нь үнэхээр буруу тийшээ зүглэж байна.

Иргэд өнөөдөр ковидоор өвдөөд эмчилгээний эм ч авч чадахгүй байхад наадам хийх хэрэггүй” гэсэн. Бас нэг хүн “...Энэ жил наадамд мянга орчим морь уралдуулна гэж төлөвлөжээ. Гэвч тэр морьдыг унах хүүхдүүд ямар эрсдэлд орж байгааг төр засаг ойлгохгүй байна. Наад зах нь тэдгээр хүүхэд цар тахлаар өвчилж, амиа алдвал хэн хариуцлага хүлээх вэ. Иргэдийнхээ амиар дэнчин тавьж наадам зохион байгуулдаг манайх шиг улс дэлхийд байхгүй” гэв. Түүнчлэн зарим нь “...Цар тахлын нөхцөл байдлын улмаас Монголд орж ирж буй бараа, бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам хэд дахин өссөөр байгаа энэ үед зарлага гаргаж наадам тэмдэглэвэл ирэх аравдугаар сар гэхэд эдийн засаг унана” гэж байв.

Үнэхээр ч тухайн үед ковидын халдвараар өдөртөө 10-аас илүү хүн нас барж, халдварын эрсдэл “улаан тэмдэг”-тэй байсан.

Засгийн газар долдугаар сарын 2-ны өдөр ээлжит бусаар хуралдаж наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан. Мөн аймаг, сумдын баяр наадам, хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгож байв.

Ер нь бол жилийн өмнөх улсын эдийн засаг ч сайн байгаагүй юм. Нэн хүндэрсэн байв. Хасах заачихсан. Олон зуун аж  ахуйн нэгж хаалгаа барьсан. Ажилгүйчүүдийн тоо огцом нэмэгдсэн. Угаасаа ажлын байрыг хадгалж, шинээр ажил олгох ч боломжгүй болоод байв. Харин шинээр эмхлэгдээд удаагүй Засгийн газар нэгэнт унасан эдийн заагт “дусал” залгаж, тусгай хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Тэр нь “Ковидтой тэмцэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, эдийн засгаа сэргээх зорилготой 10 их наядын цогц төлөвлөгөө” нэртэй. Уг хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг дэмжих зээл, репо санхүүжилтийн зээл,  орон сууцны ипотекийн зээл, хөдөө аж ахуйг дэмжих зээл зэргийг олгосон. Мөн өнгөрсөн жилийн зургаадугаар сарын 25-ны Засгийн газрын хуралдаанаас “..Ковидын хүндрэлийг давахад эрүүл мэндийн салбарт оруулах нэмэлт санхүүжилт, хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх шийдвэрээ тус тус он дуустал үргэлжлүүлэх” шийдвэрийг гаргаж байв. Үүнийг ҮАБЗ дэмжсэнээр он дуустал энэ “дусал” залгаатай үлдсэн юм.

Тухайн үед үүнээс өөрөөр яаж ажиллах байсныг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч эдийн засагт ийм “дусал, тариа” хийж байж ковидын оргил үеийг давсан. Нөгөөтэйгүүр энэ Засгийн газар алга ташчихмаар том амжилт гаргасан нь ковидыг үндсэндээ ялж чадсан. Вакцин таслаагүй. Харин ч илүүдэлтэй болсон. Дэлхийд хэрэглэгдэж буй бүх вакциныг татсан. ДЭМБ ч “...Ковидын үндсэн эмчилгээ нь вакцин”  гэдгийг байнга хэлж байсан. Тэр нь ч үнэн байж, бидэнд үр дүнгээ өгсөн гэхэд болно. Ингээд ковидын халдварын эрч суларч, хүмүүсийн айдас хүйдэс дарагдаж эхэлсэн. Гэхдээ өнгөрсөн зун ковид шинэ вирусээр “баяжаад” дийлдээгүй ч монгол хүмүүс маскгүй зусаж чадсан.Залгуулаад , аажмаар зөөлөрсөөр өнөөдөр бараг л хэвийн амьдралдаа буцаж орчихоод байна. Гэвч бүрмөсөн тайвшрах цаг хараахан болоогүй. Бусад улс оронд бол ковидын аюул хэвээрээ л байна. Гэхдээ Монгол Улсын ковидын эсрэг үйл ажиллагаа, өнөөдрийн байдал нь олон улс оронд загвар болчихоод байгааг бас хэлэх хэрэгтэй. 

Өнгөрсөн зунаас хойш өөр олон үйл явдал болж өнгөрлөө. Дэлхий ковидтой, улс хоорондын зөрчил самуунтай байгаа ч манай улс боломжийн алхаад ирсэн байгаа юм. Оую толгойн талаар “Рио Тинто”-тай маш амжилттай хэлэлцээр хийсэн. 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн. Энэ өрийг янз бүрээр яриад байгаа юм. Байгаа өр, байхгүй өр гээд байгаа. Ер нь өр гэдэг цаасан дээр л бичигддэг. Нэгэнт бичигдсэн бол өгч л таарна. Яривал сунжирна. Ямартай ч Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын “хонх” дуугарчихсан. Бас Хятадтай боомтуудын асуудлаар том тохироо хийсэн. Энэ хүрээнд төмөр замуудаа тавиад эхэлсэн. Хэлэлцээрийн дараа эхэлсэн Зүүнбаян-Хангимандалын төмөр зам ирэх намар ашиглалтад орох гэж байна. Өмнө эхэлсэн төмөр замууд удахгүй дуусна. Ер нь энэ Ерөнхий сайд боомтууд, төмөр замын асуудалд онцгой анхаарч байх шиг байгаа юм. Ковидын үеэр дээрх мэтийн томоохон бүтээн байгуулалтуудтай холбоотой зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулж, ажлын хэсгүүдийг өөрөө ахлаад ажиллачихсан тухай саяхан нэгэн хэвлэлд нийтлэгдсэн байсан. Эдгээрээс гадна “Хөтөл”, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд эргүүлж авсан. Сэтгэлтэй хүн тавиад, зөв удирдаад явбал удахгүй өгөөжөө өгөх нь дамжиггүй. Тавантолгойд цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцуудын ажил эхэлсэн.

Өнгөрсөн нэг жилд болсон явдлуудын томуудаас нь яривал энэ. Үргэлжлүүлээд бичвэл ямар их зүйл өөрчлөгдсөнийг илүү тод санах нь ойлгомжтой. Хамгийн энгийнээр, маш товч хэлэхэд жилийн өмнө гэрээсээ гарч ядаж байсан бид өнөөдөр дур хүрвэл ажлаа хийж, дургүй хүрвэл талбай бараадаад улс төрийн акц хийх боломжтой л болсон байна. Өвлөөс хойш хэн, хаана, хэдэн жагсаал хийснийг бүгд харсан. Түүнчлэн өнгөрсөн зун “...Наадам ярихгүй ээ, no naadam” гээд сэтгэлээр уначихсан монголчууд өнөөдөр “..Yes naadam” гэчихсэн хурдан морины сэрвээний өндөр ярьж маргаад л  сууцгааж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 118 (6850)

 

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

3 цаг 22 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

3 цаг 22 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

3 цаг 22 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 22 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

3 цаг 22 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

3 цаг 22 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

15 цаг 36 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

15 цаг 56 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

16 цаг 0 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

16 цаг 3 мин