Б.Одсүрэн:Тогтвортой авто зам, тээвэр төсөл түгжрэлийг бууруулна

2022-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн Дэлхийн банкны Зүүн Ази Номхон далайн тээврийн менежер Бенедикт Л.Ж.Эйберген, Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жан Паскаль Нгусса Нгану тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр нийслэлд хэрэгжиж эхлээд буй Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, авто замын сүлжээг сайжруулахад дэмжин ажиллаж ирсэн Дэлхийн банканд талархал илэрхийлэв. Мөн талуудын хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцолж байлаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн “Сүүлийн 30 жилд автомашины тоо дөрөв дахин өсөж, жилд дунджаар 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Нийслэлийн өмнө тулгамдаж буй нэн яаралтай шийдвэрлэх гол асуудал бол замын түгжрэл юм. Иймд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын шинэ тойрог зам, Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн тухайд төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгавруудыг боловсруулж, сонгон шалгаруулах бэлтгэлийг хангасан. Энэ төсөл нь таван жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Дэлхийн банкны Зүүн Ази Номхон далайн тээврийн менежер Бенедикт Л.Ж.Эйберген Нийслэлийн Засаг даргын орлогчтой санал нэгдэж, Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр тус төсөл нь нийслэлд шинэ гудамж, замуудыг байгуулан, авто зам, тээврийн тогтвортой цогц тогтолцоог бий болгох замаар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын аюулгүй байдлыг сайжруулах, хотын зам тээврийн салбарт шаардлагатай стратегийн судалгаа хийх, салбарын чадавхийг бэхжүүлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолж байв.

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

15 цаг 20 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

16 цаг 38 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

19 цаг 15 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

19 цаг 15 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

19 цаг 15 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

19 цаг 15 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин