Шударга сонгууль явуулахыг шаардан Ардчилсан нам жагсав

2022-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Ардчилсан намаас шударга сонгууль зохион байгуулахыг шаардан Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны гадна жагсаал зохион байгууллаа. Мөн Булган, Завхан аймгуудад дахин сонгууль явуулах боломжгүй болсон талаар нэр дэвшигчид мэдээлэл хийсэн юм. Тус жагсаалд оролцогчид "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаа зогсоо", "Хар машины луйвраа зогсоо", "Сонгуулийн ерөнхий хороо МАН-ын гар хөл болохоо зогсоо" хэмээн бичсэн лоозон барьсан байв.

АН-ын гишүүдийн төлөөлөл "ИТХ-ын нөхөн, дахин сонгуулийг Хэнтий, Булган, Завхан аймагт зургаадугаар сарын 19-ны өдрийн ням гарагт зохион байгуулахаар СЕХ-ноос хоёрдугаар сарын 11-нд товлон зарласан. Гэтэл өнөөдрийн байдлаар Завхан аймагт сонгууль болохгүй, Булган аймагт сонгуулийн тухай хууль болон сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн нөхцөл үүссэн байна. Энэ нь СЕХ-ны буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна.Нэгдүгээрт, Завхан аймгийн СЕХ-ны бүрэлдэхүүнд ажиллаж байсан таван гишүүн даргын хамтаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил хийхээс татгалзсанаар бүрэлдэхүүнгүй болсон.Хоёрдугаарт, Булган аймгийн СЕХ нь АН-ыг бүртгэхээс удаа дараа татгалзсан. Сонгуулийн хорооны дарга, гишүүд албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа талаар удаа дараа гомдол хүсэлт гаргасан ч арга хэмжээ авалгүй хойш тавьсаар өнөөг хүргэсэн нь орон нутгийн сонгуулийг будилаантуулах нөхцөлийг үүсгэхэд хүргэлээ.Орон нутгийн сонгуульд нөлөөлдөг хууль бус үйлдлийг зогсоохоор яг одоо Булган аймагт давж заалдах шатны шүүх хурал болж байгаа. Энэ шүүх хурлыг эсэргүүцэж Улаанбаатарт байгаа Ардчилсан намынхан дээрх шаардлагыг хүргүүлж байна" гэв. 

АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүү "Аливаа эрх мэдэл, тэр тусмаа төрийн бүх шатны эрх хуулийн хүрээнд солигдож, хадгалагдаж, өөрчлөгдөх ёстой. Хуулийн хүрээнд гэдэг нь сонгуулиар гэсэн үг. Хууль бус байвал хувьсгалаар. Гэтэл өнөөдөр хуулийн хүрээнд хийх ёстой ажил нь энэ хүрээнд байж чадахгүй байна.Сонгуулийн өмнө маш олон нам эвсэл, бие даагч, хувь хүмүүс итгэл найдвар тээн сонгуульд оролцдог. Харамсалтай нь СЕХ нь өөрөө хуулиа дагадаггүй, үнэмлэхүй олон эрх баригчдад хэт дулдуйддаг. Ийм учраас ард иргэдийн сонгуульд итгэх итгэл улам суларч байгаа. Шударга сонгууль болж буй эсэхэд улам итгэхээ больж байна" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

15 цаг 27 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

16 цаг 44 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

19 цаг 21 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

19 цаг 21 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

19 цаг 21 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

19 цаг 21 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин