О.Амгаланбаатар:”Land Cruiser” машиныг сая төгрөгөөр өгөх шийдвэрийг би гаргаагүй

2022-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар АТГ-т хүсэлт гаргаж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Би Говь-Алтай аймгийн Засаг даргаар хоёр дахь удаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд өөрийн гаргасан бүх тушаал шийдвэр, зарцуулсан мөнгө, олгосон газар зэрэг өөрт хамааралтай бүх бичиг баримтыг АТГ-т өгч, хуулийн дагуу шалгуулах хүсэлт гаргаж байна. Учир нь сүүлийн зургаан сарын хугацаанд нэр бүхий улс төрчид захиалгаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө төлж намайг гүтгүүлж, зохион байгуулалттайгаар харлуулах үйл ажиллагаа явуулж байна. Мөн ийн өөрийн хүсэлтээр шалгуулах хүсэлт өгч байгаа нь Монголын улс төрчдөд жишиг болъё гэж бодсон юм. Бүгд шударга ажиллах хэрэгтэй. Бас шударга ажиллаж байгаагаа нотолж өөрсдөө шалгуулдаг байх хэрэгтэй. Төрд ажилладаг хүмүүс үнэн байг гээд шалгуулж байна. Говь-Алтай аймгийн төсвийг зориулалтын бусаар зарцуулж, хамаарал бүхий этгээдүүдэд газар олгосон, Land Cruiser машиныг сая төгрөгөөр өгсөн байна гэх мэт надад огт хамааралгүй, миний гаргаагүй шийдвэрийг гаргасан болгож байгаа увайгүй зүйл хэрээс хэтэрч буй тул өөрийгөө шалгуулна.  Хүнийг ингэж зохион байгуулалттайгаар гүтгэж болохгүй. Хэвлэлээр хүнийг ялладаггүй юм. Говь-Алтай аймаг Монгол Улсад хамгийн хойно байгаа. Энэ бүхнийг өөрчилье гээд зүтгэж байхад ард иргэдийг ядуу амьдруулж худалдаж авах механизмаа явуулахын тулд нэр бүхий улс төрчид ийм увайгүй зүйл хийж байна" гэв. 

 Эх сурвалж:www.polit.mn

 

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

15 цаг 19 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

16 цаг 36 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

19 цаг 13 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

19 цаг 13 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

19 цаг 13 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

19 цаг 13 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин