Сэтгүүл зүйн хөгжлийн талаар Э.Нарантунгалагийн хэлсэн онцлох эшлэл

2022-06-15
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор уригдсан Медиа автоматжуулалтын “ҮЗЭГ” платформын санаачлагч, хамтран хэрэгжүүлэгч, Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн хамтран үүсгэн байгуулагч  Э.Нарантунгалагийн хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.

-Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв залуу сэтгүүлчдийг хөгжүүлэх, гадаад хэлний бэрхшээлээсээ болоод олон улсын хөгжилтэй хөл нийлүүлэхэд хүндрэлтэй байдаг учраас гадагш холбох гүүр нь байхыг зорьж байна.
- Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв Олон улсын баримт шалгах төвийн гишүүн байгууллага болж  баталгаажуулалтын гэрчилгээгээ өнгөрсөн жил авсан. Харин энэ оны зургадугаар сарын 7-нд Мета компанийн албан ёсны түнш боллоо. Ингэснээр монгол, казах хэл дээр Mета компанийн фэйсбүүк, инстаграм дахь хуурамч мэдээллийн үзэгдэлтийг нь бууруулах юм. Өөрөөр хэлбэл, хуурамч мэдээллийг фэйсбүүкт тархахаас урьдчилан сэргийлнэ. Хэрэв мэдээлэл нэгэнт тархчихсан бол тархалтыг нь хумих, зарим тохиолдолд устгах хүртэлх арга хэмжээ авах эрхтэй болж байгаа.
-Үүнээс гадна Үүр төвийн дэргэд бид медиа инкубатор, медиа лаб загварыг туршиж байна. Хэрэглэгчид ямар төрлийн мэдээлэл авахыг хүсдэг талаар хөндлөнгийн аудитын судалгааг Сингапурын Splice Media гэх байгууллагаар хийлгэж үзэхэд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгааг төрөлжүүлэх, хэрэглэгчийн сонирхолд нийцсэн сэтгүүл зүй хэрэгтэй нь харагдсан.
-Хиймэл оюун ухаан сэтгүүлчдийн ажлыг хийж байхад надад үзэг, дэвтэр хоёр л байсан. Гэтэл сэтгүүлч зураг авч бичлэг хийдэг. Авсан бичлэгээ эвлүүлж, цацдаг. Магадгүй вэб сайт хөгжүүлэх хэмжээний олон ур чадварыг дэлхий нийт шаардаж байна.
-Хамгийн онцлох ёстой ур чадвар бол өгөгдлийн сэтгүүл зүй буюу дата журнализм болж байгаа. Бид асар их хэмжээний өгөгдөл дунд амьдарч байна. 1970 оны хүн жилдээ хэрэглэдэг байсан мэдээллийг өнөөдөр нэг өдөрт  л хэрэглэж байна. Энэ дундаас мэдээллийг хэрхэн үзэгч, уншигч, сонсогчдод хүргэх вэ гэдэгт сэтгүүлч хүний ур чадвар илүү хурц байхыг шаарддаг боллоо.
-Нөгөө талаас сэтгүүлчийн эзэмших ёстой ур чадвар, шаардлага нэмэгдэж байгаа боловч хөдөлмөрийн үнэлэмж, ажлын ачаалал редакцийн бодлогоос хамаараад сайжрахгүй байгаад асуудал бий. АНУ, Австралид сэтгүүлчид долоо хоногт 1-2 мэдээн дээр ажилладаг бол Монголд хэд дахин өндөр байх жишээтэй. Тэгсэн хэрнээ цалин хэвэндээ л байна. Яг энэ нөхцөлд бага цалингаар өндөр ачаалалтай ажиллаж байгаа хүнээс ур чадвар нэхэх орон зай алга. Сэтгүүлч өөрийгөө хөгжүүлэх боломж ч хомс.
-Сургалтын агуулгаас эхлээд сэтгүүл зүйн сургуулиуд ирээдүйн технологийн өөрчлөлтөд гологдохооргүй чанартай боловсон хүчин бэлтгэх шаардлага тулгарч байгаа.
-Бидний санаачилсан “ҮЗЭГ” төсөл сэтгүүлчдийн ачааллыг багасгаж, богино хугацаанд чанартай бүтээл хийх боломжоор хангах юм. Үүний тулд бүтээлд нь ойр эх сурвалжууд, сэдвийнх нь суурь мэдээлэл, өгөгдөл, ашиглахад бэлэн өгөгдлийн дүрсжүүлэлт зэргийг бэлтгэж өгнө.
- Сэтгүүлч бүх дата мэдээллийг шүүж ашиглахад цаг нь амжихгүй байгаа бол цэвэрлэж жижиглээд дүгнэлт гаргахад бэлэн болсон дата буюу хоол хийх орцыг нь бэлтгэж өгнө. Харин бэлэн орц найрлагаас  сонгож холиод ямар амттай бүтээл хийх вэ гэдэг нь сэтгүүлчээс  хамаарна. Мэдээж  байнга бэлэн “хоол” өгөхөөс илүүтэй сургаж мэргэшүүлэх, ажиглалтын жагсаалт бий болгох, эх сурвалжийн датаг байнга шинэчлэх зэргээр манай ҮЗЭГ платформ “Оюу” гэх нэртэй хиймэл оюун ухааны тусламжтайгаар хөгжөөд явна. Илүү тодруулбал, “ҮЗЭГ” төсөл сэтгүүлчийн цагийг хэмнэж, ачааллыг багасгаснаар судалгаатай, чанартай бүтээл бий болно гэсэн үг.
-Өнөөдөр дэвтэр дээр бичдэг үздэг хангалттай биш. Технологийн ур чадвар хэрэгтэй. Дан ганц бичдэг, ярьдаг, буулгадаг сэтгүүлч байхаас илүүтэй бүтээлийг олон элементээр сонирхолтой болгох боломж олгоно. Бидний бизнес загвар амжилттай хэрэгжих юм бол сэтгүүлчдэд орлогын нэмэлт эх үүсвэр бий болгохыг зорьж байна. Энэ бүгдэд чиглэж ажиллана.
-Уншигч, эх сурвалж, баримт шалгагч, сэтгүүлч гэсэн дөрвөн нэгдэл нэгийгээ нөхөж холбох боломж нь “ҮЗЭГ” плафторм байх юм. Аман байдлаар тэр сайн, муу гэхээс илүү сэтгүүл зүйн үндсэн зарчмын хүрээнд сэтгүүлчийг, мэргэжлийн ур чадварыг техникийн дэмжлэгтэйгээр шударга үнэлгээтэй, ачаалал багатай байлгахыг хүсч байна. Чанартай сэтгүүл зүйн бүтээл гаргаад нэг мэдээ, нийтлэл нь 10 мянган хүнд хүрэхэд нэг уншилтыг нь 100 төгрөг гэж тооцвол нэг сая төгрөг болно. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийн сарын цалинг нэг мэдээгээр авах боломж бүрдэж байна. Энэ нь сэтгүүлч илүү судлах, далайцтай бүтээл гаргах боломж олгоно.
-Хоёр жилийн хугацаанд хөгжүүлсэн энэхүү платформоороо бид энэ жил Дэлхийн медиа форумд оролцож байгаа. Ирээдүйн хэвлэл мэдээлэл, редакц, мэдээний өрөөг өнгөлөх гарааны төслийн уралдаанд манай баг “ҮЗЭГ” төслөө явуулаад АНУ, Австрали, Герман, Норвеги, Энэтхэг зэрэг дэлхийн олон улс орноос 100 төсөл өрсөлдөж эхний 10-т шалгарч бойжуулах хөтөлбөртөө хамрагдаж дууслаа. 10 төслөөс дараагийн шатанд дөрвийг шалгаруулахад нэг нь “ҮЗЭГ” болж үлдсэнд баяртай байгаа.
-15 жил болж байгаа Дэлхийн медиа форумын хүрээнд гарааны бизнесийн төслийн уралдаан гурав дахь удаагаа зарлагдаж байна. Өмнө нь Европ, АНУ-аас ихэвчлэн оролцож байснаас биш Азиас тун цөөн байсан. Тиймээс Монголоос оролцож энэ хүртэл явсандаа баяртай, урам зоригтой байгаа. Шалгаруулалтад оролцоход сонирхолтой санагдсан нь гарааны бизнес гэхээр бид жижигхэн төсөл гэж ойлгодог. Гэтэл өрсөлдөгчид маань 6000 ажилчинтай АНУ-д төвтэй технологийн компани байх жишээтэй. Гарааны бизнесийн компани ажилчиндаа 20 мянган ам.долларын цалин өгч байна. Энэ бүгдийг хараад эхлээд бэргэх, шантрах үе байсан. Гэхдээ бидний санааг илүү үнэлсэн болов уу. Монголоос оролцож буй төсөл гэж явж буй учир сэтгүүл зүйн салбараараа “Үзэг”-ээ хурцлаад урагш алхахад үзэг нэгт нөхдийн маань тусламж, дэмжлэг хамгийн чухал байна.
-Ер нь бол сэтгүүлч мэргэжлийн онцлог нь дарга, цэрэг хэн ч байсан хүссэн хүнтэйгээ уулзаж мэдээлэл сурвалжлага бэлтгэдэг. Энэ нь сэтгүүлчийг хүн бүхэн таниад байгаа мэт мэдрэмжийг автоматаар өгч хувь хүнийх нь эго-г тэжээсээр хэтэрхий  амбицтай болгодог. Манай улсын нөхцөл байдалд гурван сая хүнд 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллана гэдэг нэг сэтгүүлч 600 хүнд мэдээлэл хүргэх нь. Ийм жижиг зах зээл дээр байх тусам амбиц өндөр байдаг. Гэтэл энэ олон жижиг амбиц салбарыг муухай харагдуулахаас гадна мэргэжлийн ёс зүйгүй сэтгүүлчид бий болсноос хамаарч сэтгүүлчдийн нэр хүнд унаж байна. Тиймээс нөхцөл байдлаа ойлгож ухамсарлаад багаараа, салбараараа нэгдэж урагш алхахгүй бол хөгжил тэнд. Бид энд бал, дэвтрээ барьсаар л байх болно.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

18 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

1 цаг 16 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

1 цаг 50 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

5 цаг 54 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

5 цаг 54 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

5 цаг 54 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

5 цаг 54 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

5 цаг 54 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

5 цаг 54 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

5 цаг 54 мин