Он цагийн түүхийн бичээс “Модон урлал-Монгол авдар”

2022-06-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Хачин гоё чамин хээтэй, эрмэг хэсгээсээ бага зэрэг элэгдсэн бор авдраа уудлах бүртээ эмээ минь чихэр гаргаж өгдөгсөн. Эмээг минь хадмын босго давахад л хамт ирсэн тэр хэдэн бор авдарт олон жилийн нандин дурсамж цаг хугацаа эвхээстэй байгаа. Ийнхүү гэгээн бодол, дурсамжийг Монголын үндэсний музейд дэлгэсэн  “Модон урлал монгол авдар” үзэсгэлэн уудлах шиг боллоо. Танхимд хэдэн арван жилийн дурдатгалыг шингээж, нүүдэлчин монголчуудын амьдралын түүх, ёс заншлыг агуулсан 150 гаруй авдрыг дэлгэжээ. Үзэсгэлэнд дэлгэсэн авдрууд нь Угсаатны зүйн гэр музей болон Монголын үндэсний музейн шилмэл бүтээлүүд юм.

 

Авдарны өвөрмөц хээ, өнгө будгийн зохицол энгийн хэрнээ дэндүү тансаг харагдана

 

Монголчуудын уламжлалт эрээлсэн, алтан цоолбор,  сийлбэр хээтэй болон худалдаа арилжаа,  язгууртан  ноёдын шагнал хэрэглэлд зориулагдан ирсэн хятад төвөд авдарнуудыг үзэсгэлэнгийн танхимд дэлгэжээ. Янз бүрийн өвөрмөц хээ, өнгө будгийн зохицол нь энгийн хэрнээ дэндүү тансаг харагдана. Үзэсгэлэнд дэлгэсэн авдарнууд нь XVII-XX зууны үеийн ахуйг харуулах аж. Танхимын зүүн жигүүрт монголчуудын  хамгийн сайн мэдэх эрээн авдруудыг хос хосоор нь өрсөн байлаа. Монголчууд авдрыг нүүдэллэхдээ эд зүйлсээ хийх, хадгалах зориулалттай ашигладаг байсан бол ХVII зуунаас тавилгын  шинж  чанартай болжээ. Энэ үед цоолбор хээн арга нэвтэрч, хос арслан, тахилын идээнүүд, чандмань эрдэнийн хээг хос байдлаар урласан авдрууд бий болжээ. XVII зуунд бурхны шашин дэлгэрсэн үе байсан учраас үзэсгэлэнд дэлгэсэн авдарнуудад бурхны шашны хээг дүрсэлжээ. Танхимд  арсланг дүрслэн буулгасан авдарнуудыг дэлгэсэн байлаа. Учир нь арсланг  бурхны шашинд дөрвөн хүчтэний нэг хэмээн үздэг. Мөн  цаст уулсын оргилоос оргил дамжин хамгаалдаг гэсэн  утга санааг агуулан Монголд нэвтэрч орж ирсэн байна. Тиймээс ч монголчууд гэрийнхээ хойморт арслантай авдрыг залсан байдаг. Мөн XIX зууны үеэс айл гэр болон  язгууртнуудын тавилга хэрэгсэлд цаг, механик эд хэрэгсэл дүрсэлж,  тухайн цаг үеийнхээ нийгмийн тусгалыг илэрхийлсэн авдар гарч эхэлсэн байна.

Танхимын  зүүн жигүүрт тавьсан өвөрмөц хээтэй авдар нүдэнд туслаа. Авдар дээр хуягт хээг дүрсэлсэн аж. Учир нь  XIII-XX зууны эхэн хүртэл нум сумтны үе байсан. Нум  сумтны үед ихэвчлэн төмөр хуяг өмсдөг байж. Тиймээс тухайн үеийнхээ нийгмийг харуулж, төмөр хуягийг нэг нэгэндээ орооцолдож, сүлжилдэж орсон байдлаар дүрсэлжээ. Мөн цэцгийг уран чамин хийцээр дүрсэлсэн авдарнууд харагдана. Бадамлянхуа буюу дөрвөн дэлбээт цэцэг Хүннү үеэс эхлэлтэй бөгөөд байгаа газартаа ариусахуйн бэлгэдлийг агуулдаг байна.

 

Бургасаар сүлжсэн авдар

 

Танхимд араг шиг хэлбэртэй эд дэлгэсэн нь нүдэнд туслаа. Энэ нь бургасаар сүлжсэн авдар. Одоогоор ганцхан байгаа гэж үздэг ховор эд аж. Бургасаар сүлжсэн авдар нь монголчуудын уламжлалт хэрэглээнд суурилж бий болжээ. Тухайн үед цай худалдааны гол хэрэгсэл, тахилын идээнд ордог байсан учраас бургасаар сүлжсэн авдарт хийж тээвэрлэдэг байжээ.

Мөн алтан цоолбор хээтэй хийцээс нь харахад сүм хийдэд хэрэглэж байсан бололтой шүүгээ байлаа. Монголчууд авдарт хадгалагдаж байгаа зүйлийг ангилах зориулалтаар шүүгээ бий болсон уламжлалтай аж.

 

Эгэл жирийн авдарт соёл уламжлал, гүн ухаан, өвөг дээдсийн буян шингэсэн байдаг

 

Он цагийн түүхэн дурдатгалаар аялуулах, өвөрмөц сонирхолтой үзэсгэлэнгийн 150 гаруй авдар нь  Угсаатны зүйн гэр музейн үүсгэн байгуулагч О.Маш-Эрдэнийн цуглуулга аж. Тэрбээр 2000-аад оноос эхэлж авдар цуглуулж эхэлсэн байна. Түүний авдар цуглуулж эхэлсэн сонирхолтой түүхээс нь хуваалцлаа. Тэрбээр “Нэг удаа  эртний эдлэлийн дэлгүүрт  орсон чинь  дөрвөн хятад хүн суучихсан 30  авдар олчихвол вагон дүүрлээ гэхийг сонссон юм. Тэгээд тэр хүмүүсийг гарсны дараа ийм их авдраар яах гэсэн юм бол гэж тэнд байсан хүнээс асуулаа. Гэтэл Өвөрмонголд 100-гаад гэр музей байгуулахыг Засгийн газраас нь зөвшөөрсөн тухай хэлсэн. Тухайн үед модон эдлэл гаалийн зөвшөөрөлгүй гардаг байсан юм. Үүнийг сонсоод авдрыг вагон вагоноор нь авч яваад байвал Монгол авдаргүй болчих юм шүү гэсэн хармын сэтгэл төрсөн” гэлээ. Түүний  цуглуулгад монголчуудын амьдралын түүхэн замналыг хүүрнэх 300 гаруй авдар бий. Авдраа худалдааны төв, хөдөө орон нутгаас цуглуулдаг бөгөөд павьилонд хадгалдаг аж. Мөн хүмүүс авдар цуглуулдаг тухай сонсоод авчирж өгдөг байна.

Мөн хангайн аймгуудын авдар өнгө сайтай байдаг бол говь тал руу  шаргал зөөлөн өнгийг түлхүү ашигласан байдаг тухай тэрбээр хэллээ. Монгол авдрыг  углуургаар хийдэг, хадаас ордоггүй учраас эдэлгээ удаан байдаг  аж. Нүүдэлчин монголчуудын амьдралын түүхийг тээсэн эгэл жирийн авдарт нь соёл уламжлал, гүн ухаан, өвөг дээдсийн буян шингэсэн байдгийг О.Маш-Эрдэнэ онцоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 117 (6849)

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

10 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

1 цаг 7 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

1 цаг 41 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

5 цаг 45 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

5 цаг 45 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

5 цаг 45 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

5 цаг 45 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

5 цаг 45 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

5 цаг 45 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

5 цаг 45 мин