Хотын иргэд өдөрт дунджаар 150 сая литр ус хэрэглэж байна

2022-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НЯМСҮРЭН

Хүний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэгцээний нэг бол ус юм. Хүн хоолгүйгээр долоо хоног амьдарч чадах бол усгүйгээр тав хоног ч амьдарч чадахгүй гэсэн судалгаа байдаг. Тиймээс монголчууд эртнээс “Ус бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ” хэмээн ярьж ирсэн. Өнөө цагт усны хэрэглээ нь хүн бүрийн анхаарал хандуулах асуудлуудын нэг болоод байна. Ялангуяа хүний биед үүсэж буй өвчин эмгэгийн суурь шалтгаан нь ус болж байдаг учраас ундны цэвэр ус эрүүл, аюулгүй байх нь нэн чухал.

Улаанбаатар хотын иргэд гадаргын бус, гүний цэвэр ус хэрэглэдэг. Хотын хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор суурьшлын бүс хүрээгээ тэлж, барилга байгууламжууд шил даран шинээр баригдаж байна. Үүнийг даган хэрэглээний болон хэрэглэсэн усны менежмент ч мөн шинэчлэгдэн сайжирч байгаа. Гэсэн хэдий ч нөгөө талдаа зохисгүй хэрэглээ, бүтээн байгуулалт, үйлдвэржилт зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр усны бохирдол бий болж, цаашдаа усны хомсдол үүсэх эрсдэл гарч буй юм. Учир нь Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 140-160 мянган метр куб буюу 150 сая литр ус хэрэглэж байна.

Д.СУМЪЯАБАЗАР: ГҮНИЙ ЦЭВЭР УСАА ХАМГААЛАХ, ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ ШИЙДЭХ ГАРЦ БОЛ УЛААНБААТАР ХОТЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ ЯВДАЛ

“Дэлхий дахины хөгжлийн явцад улс орнуудад хамгийн их тулгамдаж буй асуудлуудын нэг нь ундны цэвэр усны хэрэглээ юм. Улаанбаатар хотын цэвэр усны хэрэглээ бол зайлшгүй анхаарал хандуулах ёстой асуудал мөн. 2018 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ундны цэвэр усны хоёрдугаар эх үүсвэрийг Сонгинохайрхан дүүргийн бэлд байгуулах тохиролцоо хийсэн. Энэ ажил 2020 оноос хэрэгжиж эхлэн өдгөө бүтээн байгуулалт нь ид өрнөж байна. Ундны усны хоёр эх үүсвэртэй болсноор хотын иргэд 60 жил ундны цэвэр усанд санаа зовохгүй амьдрах нөхцөл бүрдэнэ. Нөгөө талдаа бид ундны цэвэр усаа маш ариг гамтай хэрэглэх шаардлагатай байна. Иймд нийслэлийн зүгээс саарал усыг зөв хэрэглээг хэвшүүлэх, саарал ус боловсруулах технологийг нэвтрүүлэх зэрэг ажлыг хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

15 цаг 6 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

16 цаг 23 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

19 цаг 0 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

19 цаг 0 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

19 цаг 0 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

19 цаг 0 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин