Засаг дахь “зангуу” нь Ц.Нямдорж гэв үү?!

2022-06-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

З.БОЛД

 

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болуутаа хамгийн түрүүнд Ц.Нямдоржийг Хэрэг эрхлэхийн сайдаар зарласан. Ц.Нямдоржийнх ч юм уу, өөрийнх нь ч юм уу, “Эхлүүлсэн тэмцэл Ц.Нямдорж энэ суудалд сууснаар үргэлжилж, дуусах ёстой” гэсэн. Хорин оны сонгуульд өвдөг шороодчихоод гэртээ сууж байсан Ц.Нямдорж ингэж Төрийн ордонд, засгийн хойморт гарч ирсэн байдаг. Улс төрийн хүрээнд энэ томилгоог их хачнаар тайлбарладаг. Ганцаараа эхлээд, сүүлд “Шударга тав”-ын нэг болсон Л.Оюун-Эрдэнийн тэмцлүүдийн ард “асаалттай танк” шиг байсан ахыгаа ийн шагнасан гэдэг юм. Ортой  байж мэдэх л юм.

Ингэж залуухан засагт багтсан Ц.Нямдорж Хэрэг эрхлэх газрыг нь даргалаад бараг жил хагас боллоо. Сайд болсноосоо хойш нэг тийм сул болчихсон харагддаг. Байнгын хороо, чуулган дээр гишүүд асуулт тавихаар “Эргээд хариулъя, тодруулаад хариу явуулъя” гэдэг. Гэвч тэр нь худлаа аж. “Мэдэх юмаа мэднэ” гэдэг шиг Ц.Нямдорж оролцох асуудалдаа тун гүнзгий ордог бололтой юм.

Ийм үг ярьдаг хүн нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байдаг юм. Нэгэн цагт нэг баг явсан хоёр л доо. Ц.Нямдорж сайд, Б.Энхбаяр дэд сайд байв.  Ийм ойр ажиллаж байсан хүмүүс бие биеийнхээ тухай оргүй мэдээлэл ярина гэж бодоход хэцүү.

Б.Энхбаяр хамгийн сүүлд гэхэд л тун эвгүй “юм “ ярьсан. Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны зургадугаар сарын 7-ны хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Тэр үеэр Б.Энхбаяр “Миний хувьд өнөөдөр их сайхан өдөр байна. Яагаад гэвэл энэ хуулийг Ц.Нямдорж сайд дөрвөн жил дарсан. Авлига, хулгай төрийн өмчит компаниудад хамгийн их байгааг бүгд мэддэг. Авлигатай тэмцэх газраас энд 10 их наядын авлига байна гэж 2019 онд зарласан.

Энэ хууль орж ирж байгаа нь их юм. Гацаагч түгжил хөндлөн хэвтчихээд энэ хуулийг явуулахгүй байсан. Одоо ч байгаа.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль Төрийн өмчийн тухай суурь хуультай хамт орж ирэх ёстой байсан юм. Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга болонгуутаа ХЗДХЯ-наас татаж аваад өөрөө дарчихсан. Ямар учиртай юм гэхээр энд тэнд өөрийн хүнээ тавьдаг. “ТЭЦ-4”-ийн С.Анхбаяраас эхлээд хахуулийн хэргээр ял шийтгүүлсэн хүн олон бий. “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой олон зүйл яригддаг. Өөрөө ч ил цагаан ярьдаг. Хүүхдийнхээ юмыг захисан гэхчлэн ярьдаг. Тиймээс энэ хуулийг оруулж ирдэггүй байсан.

Харин Х.Нямбаатар сайд оруулж ирлээ. Хууль оруулж ирсэн, ажил хийж байгаа хүнээ гоочилмооргүй байна гэж гишүүддээ хандаж хэлье. Хийхгүй, араар сууж, нуугддаг эс үйлдэл илүү хортой юм. Харин Х.Нямбаатар гал атгаад, шүүмжлүүлээд, дайруулаад байгаа ч ажил хийгээд байгаа. Үүнд нь баярлалаа. Авлига, хулгайтай тэмцье гээд бодит реформоо оруулж ирж байна” гэв.

Долоо хоногийн өмнө Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хорооны хуралдаан дээр Б.Энхбаяр “Найдваргүй эргэлзээтэй байгаа зээлд “Хөтөл”, “Кью Эс Си” компанийн 520 тэрбум төгрөг байна. Энэ бол Худалдаа хөгжлийн банк. Энэ “Хөтөл”-ийн хувьчлалыг хувьчлахгүй гэдэг шийдвэр Засгийн газраас орж ирчихээд байгаа шүү дээ. Бид хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Хөтөл өртэй гээд яваад байна. Энэ хувьчлалыг нь болъё гэдэг УИХ-ын тогтоолыг гаргачихаар өртэй, юутай ийтээгээ төрд ирэх вий дээ. Санхүүгийн тооцоолол хэрэгтэй байна. Нэг талаасаа "Сахал" Д.Эрдэнэбилэг гэдэг мафийг будаа болгож байна гэж байгаа ч нөгөө талаасаа буруудах вий. Ц.Нямдорж сайд шударга ёсныхоо цамцаа ураад дууслаа л гэнэ. Яасан ч урагдаж дуусдаггүй цамц вэ. 20, 30 жил ураад л байдаг. Хүн харахад шударга ёстой юм шиг боловч эргээд энэ компанийн өрийг төрөөр төлүүлэх гэж байгаа заль яваад байгаа юм биш биз гэх хардлага байна” гэсэн.

Сарын өмнө УИХ-ын чуулган дээр Ц.Нямдорж болон “Петрочайна Дачин Тамсаг” компанийн холбоо сүлбээний талаар ярьсан. Тэрбээр Газрын тосны хуулийг УИХ дээр ахалж батлуулсан Ц.Нямдорж сайдын нутгийн хүмүүс дараа нь энэ компанитай гэрээ байгуулж, ажиллах хүч нийлүүлсэн. Их хэмжээний ашиг хүртсэн. Үр дүнд нь Дорнод нутгийн ард иргэдэд хүртээлгүй болсон гэсэн юм.

Өөр ноцтой мэдэгдлүүдийг ч хэд хэдэн удаа хийсэн. Б.Энхбаярын хэлдгээр Ц.Нямдорж чухал гэж болохуйц ажлууд дээр усан онгоцны зангуу шиг тээглэчихээд хөдөлгөдөггүй гэж байна. Ер нь бол Ц.Нямдорж “дан дээл”-тэй сайд. Үндсэн хууль өөрчлөгдвөл явах сайд нарын жагсаалтын нэгдүгээрт түүний нэр бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 117 (6849)

 

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

3 цаг 22 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

3 цаг 22 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

3 цаг 22 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 22 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

3 цаг 22 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

3 цаг 22 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

15 цаг 36 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

15 цаг 56 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

16 цаг 0 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

16 цаг 3 мин