“Хүйтний хөндий-Арвайхээр” чиглэлийн авто зам засварын ажил удаашралтай байна

2022-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Хүйтний хөндий-Арвайхээр” чиглэлийн их засвар хийгдэж буй  57.56 км авто замд ажиллалаа. Баруун аймгууд руу чиглэсэн тээврийн хэрэгслийн зорчих урсгал ихтэй тус замыг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр “Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг” ХХК  гүйцэтгэж байгаа аж. Одоогийн байдлаар гүйцэтгэл 13 орчим хувийн хоцрогдолтой байна.

Салбарын сайд Л.Халтар “өмнөх жилийн хучилт дээр гүйцэтгэгч компани зарим хэсэгт алдаа гаргасан байна. Тус компанийн гэрээ 2023 оны дөрөвдүгээр сард дуусах хэдий ч энэ оны есдүгээр сарын дунд үе гэхэд зорчих хэсгийн хөдөлгөөн нээх чиглэл өгч, орон нутгийн удирдлагаас бүх талаар дэмжиж ажиллахыг хүслээ. Уг зам нь гурван жилийн баталгаат засварын хугацаатай. Энэ хугацаанд ямар нэгэн эвдрэл гарвал гүйцэтгэгч өөрсдийн зардлаар засна.  “Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг” компани нь орон нутаг болон худалдан авах ажиллагааны газраас зарлаж байгаа тендерүүдэд оролцож одоогийн байдлаар таван газарт ажил авсан байна. Ингэхээр ажиллах хүн хүч, техник дутагдаж буй нь ажил удаашрах шалтгаан болж байна” гэдгийг хэллээ.

Цаашид гүйцэтгэгч болон зөвлөх компани, төслийн нэгж ажлын уялдаа холбоогоо сайжруулах, өмнөх жилийн чанаргүй хийгдсэн 6.8 орчим км авто замыг гүйцэтгэгч байгууллага өөрсдийн зардлаар дахин гурван см-ийн хучилт хийх, яам болон бусад холбогдох байгууллагууд хамтран хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр үзлэг хийж зөвлөмж өгөх, төлөвлөгөөнөөс 3.5 дахин бага техниктэй, 60 гаруй хүний нөөц дутуу байгааг яаралтай шийдвэрлэж, ажиллах хүчээ нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг салбарын сайд үүрэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

19 цаг 38 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

20 цаг 56 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

23 цаг 33 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

23 цаг 33 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

23 цаг 33 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

23 цаг 33 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин