Сургуулиуд технологийн өөрчлөлтөд гологдохооргүй боловсон хүчин бэлтгэх шаардлага тулгарсан

2022-06-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор Медиа автоматжуулалтын “ҮЗЭГ” платформын санаачлагч, хамтран хэрэгжүүлэгч, Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн хамтран үүсгэн байгуулагч  Э.Нарантунгалагийг урьсан. Тэрбээр “Миний хувьд сэтгүүл зүйн салбараа илүү томоор харахыг хүссэн. Анх 2017 онд Хятадад сурч байхдаа Синхуа агентлагтай танилцах аялал хийхэд музейг нь “Жижигхэн хайр” нэртэй робот танилцуулж,  хиймэл оюун ухааны тусламжтайгаар  таван настай хүүхэдтэй адил харилцан яриа үүсгэж байсан. Мөн хиймэл оюун ухаантай хөтлөгч бэлтгэж байгаагаа хэлж байсан нь хоёр жилийн дараа харахад ажилдаа орсон байх жишээтэй. Урд сурч байхад Bloomberg-ийн дадлагын оюутны хөтөлбөрт 10 мянган хятад оюутнаас эхний тавд үлдсэнээр технологийн сурвалжлагчийг дагалдах боломж олдсон. Тэгэхэд Bloomberg-ийн шуурхай мэдээллийг робот бэлтгэхийг хараад сэтгүүлчийн хувьд айдас төрсөн. Нэг үгээр бол, хиймэл оюун ухаан сэтгүүлчдийн ажлыг хийж байхад надад үзэг, дэвтэр хоёр л байсан. Гэтэл сэтгүүлч зураг авч бичлэг хийдэг. Авсан бичлэгээ эвлүүлж, цацдаг. Магадгүй вэб сайт хөгжүүлэх хэмжээний олон ур чадварыг дэлхий нийт шаардаж байна. Энэ дунд хамгийн онцлох ёстой ур чадвар бол өгөгдлийн сэтгүүл зүй буюу дата журнализм болж байгаа. Бид асар их хэмжээний өгөгдөл дунд амьдарч байна. 1970 оны хүн жилдээ хэрэглэдэг байсан мэдээллийг өнөөдөр нэг өдөрт  л хэрэглэж байна. Энэ дундаас мэдээллийг хэрхэн үзэгч, уншигч, сонсогчдод хүргэх вэ гэдэгт сэтгүүлч хүний ур чадвар илүү хурц байхыг шаарддаг боллоо. Нөгөө талаас сэтгүүлчийн эзэмших ёстой ур чадвар, шаардлага нэмэгдэж байгаа боловч хөдөлмөрийн үнэлэмж, ажлын ачаалал редакцийн бодлогоос хамаараад сайжрахгүй байгаад асуудал бий. АНУ, Австралид сэтгүүлчид долоо хоногт 1-2 мэдээн дээр ажилладаг бол Монголд хэд дахин өндөр байх жишээтэй. Тэгсэн хэрнээ цалин хэвэндээ л байна. Яг энэ нөхцөлд бага цалингаар өндөр ачаалалтай ажиллаж байгаа хүнээс ур чадвар нэхэх орон зай алга. Сэтгүүлч өөрийгөө хөгжүүлэх боломж ч хомс. Мөн сэтгүүлчдэд өгч буй сургалтыг харвал аль нэг байгууллага, улстөрчдийн эрх ашиг, өнцгөө тулгаж  байгаа нь олон. Ашиг сонирхлоо ард нь нуучихсан сургалт нэртэй агуулга их байгаа учраас сэтгүүлчдийн чадвар сайжрахгүй байна. Тиймээс сургалтын агуулгаас эхлээд сэтгүүл зүйн сургуулиуд ирээдүйн технологийн өөрчлөлтөд гологдохооргүй чанартай боловсон хүчин бэлтгэх шаардлага тулгарч байгаа” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

19 цаг 41 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

20 цаг 59 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

23 цаг 36 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

23 цаг 36 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

23 цаг 36 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

23 цаг 36 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин