Э.Нарантунгалаг: Сэтгүүл зүйг төрөлжүүлэх, хэрэглэгчийн сонирхолд нийцүүлэх шаардлагатай

2022-06-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор Медиа автоматжуулалтын “ҮЗЭГ” платформын санаачлагч, хамтран хэрэгжүүлэгч, Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн хамтран үүсгэн байгуулагч  Э.Нарантунгалагийг урьсан. Тэрбээр “Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв бүх санаа, зорилгоо  нэрэндээ багтаахыг хичээсэн. Нэг талаас баримт шалгах, өгөгдөл дээр суурилсан сэтгүүл зүй зэрэг  Монголдоо шинэ тутам байгаа инновацлаг ойлголтыг төлөвшүүлэх. Нөгөө талаас салбарынхаа хөгжилд түүчээлж буй залуу сэтгүүлчдийг хөгжүүлдэг үүр нь байхыг зорьж 2020 оны хавраас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Мөн сэтгүүлчид гадаад хэлний бэрхшээлээсээ болоод олон улсын хөгжилтэй хөл нийлүүлэхэд хүндрэлтэй байдаг учраас гадагш холбох гүүр нь байхыг зорьж байна.

Цар тахлын хөл хорионы үеэр хүмүүс мэдээллийн чанарт илүү анхаарч хуурамч мэдээлэл бидний амьдралд ямар хор нөлөө учруулдаг вэ гэдгийг тодорхой түвшинд ойлгодог болсон. Тиймээс хуурамч мэдээллийг таних, зарим тохиолдолд тархалтыг нь хумихад Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв түүний дэргэдэх Монголын баримт шалгах төв нэлээд анхаарч, үүрэг оролцоотой явж ирсний үр дүнд Олон улсын баримт шалгах төвийн гишүүн байгууллага болж  баталгаажуулалтын гэрчилгээгээ өнгөрсөн жил авсан. Харин энэ оны зургадугаар сарын 7-нд Мета компанийн албан ёсны түнш боллоо. Ингэснээр монгол, казах хэл дээр Mета компанийн фэйсбүүк, инстаграм дахь хуурамч мэдээллийн үзэгдэлтийг нь бууруулах юм. Өөрөөр хэлбэл, хуурамч мэдээллийг фэйсбүүкт тархахаас урьдчилан сэргийлнэ. Хэрэв мэдээлэл нэгэнт тархчихсан бол тархалтыг нь хумих, зарим тохиолдолд устгах хүртэлх арга хэмжээ авах эрхтэй болж байгаа. Үнэн мэдээлэл гутлаа үдэж байхад хуурамч мэдээлэл дэлхийг тойроод хүрээд ирдэг гэсэн үг бий. Ийм хурдтай хуурамч мэдээллийн тархалтыг бууруулахад Mета-гаас өгч буй техникийн тусламж, дэмжлэг том давуу талыг олгож байна. Энэ төслийг Монголын баримт шалгах төв хэрэгжүүлээд явна. Үүнээс гадна Үүр төвийн дэргэд бид медиа инкубатор, медиа лаб загварыг туршиж байна. Хэрэглэгчид ямар төрлийн мэдээлэл авахыг хүсдэг талаар хөндлөнгийн аудитын судалгааг Сингапурын Splice Media гэх байгууллагаар хийлгэж үзэхэд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгааг төрөлжүүлэх, хэрэглэгчийн сонирхолд нийцсэн сэтгүүл зүй хэрэгтэй нь харагдсан. Үүний үндсэн дээр АНУ-ын Spirit of America ТББ-ын дэмжлэгээр Монголын хэвлэл мэдээллийн салбарт гарааны бизнесийг дэмжих, тэр дундаа иргэдийн хүрээлэл рүү илүү ойртсон, орчин тойронд нь хамааралтай мэдээллийг хүргэдэг иргэний сэтгүүлзүйн чиглэлээр songino.info гээд Сонгинохайрхан дүүргийнхэнд зориулсан мэдээлэл хүргэх сайтыг хөгжүүлж байна. Энэ мэтээр “Урагш алхъя” төслийн хүрээнд дөрвөн төсөл хэрэгжиж байгаа” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

19 цаг 48 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

21 цаг 5 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

23 цаг 42 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

23 цаг 42 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

23 цаг 42 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

23 цаг 42 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин