Б.ОД
Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр Архангай, Өвөрхангай зэрэг төвийн бүсийн аймгуудад улсын чанартай 311 км авто зам болон таван байршилд төмөр бетон гүүрийн их засварын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөснийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр тус банкны төлөөлөгчидтэй уулзахдаа онцолжээ.
Мөн Өвөрхангай аймагт үндэсний логистикийн платформ, мах, махан бүтээгдэхүүнээр төрөлжсөн жишиг логистикийн төвийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулахаар болжээ. Энэ ажил нь “Монгол Улсын тээврийн холболт ба логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжих юм.
Эх сурвалж:www.polit.mn