П.Амгаланбаяр
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайханыг Монгол Улсын Соёлын элчээр томилон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гэрчилгээг гардуулав. Тэрбээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа кино урлагаар дамжуулан үндэсний ахуй, өв соёл, улс орныхоо хөгжил дэвшлийг олон улсад түгээн дэлгэрүүлж, соёлын салбарын гадаад хамтын ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулахын төлөө бүх боломжоо дайчлан ажиллахаа илэрхийлснийг ГХЯ мэдээлэв.
Б.Амарсайхан урлагийн салбарын нэг эд эс болсон кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа уран бүтээлч юм. Тэрбээр монгол уран бүтээлчдийг дэлхийн тавцанд гарах гүүр болж, гадаад ертөнцөд эх орноо сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.
Эх сурвалж:www.polit.mn