Зөвлөн туслах үйлчилгээг 2800 хүүхдэд үзүүлнэ

2022-06-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НЯМСҮРЭН

Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, ЦЕГ, НЭМҮТ, МХЕГ, ОБЕГ-ын хамтарсан баг "Нэгдүгээрт хүүхэд" хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ сэдвээр мэдээлэл хийлээ.

Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоол, 2022 оны “Төлөвлөгөө батлах тухай” 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд “Нэгдүгээрт хүүхэд” аянг  зохион байгуулж байгаа аж. Тус аян нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчил үе тэнгийн дээрэлхэлт болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах зорилготой юм. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрсдэлийн программд бүртгэлтэй хүүхдүүдээс таван хүүхдийг сонгоод очиж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм. тус зөвлөн туслах үйлчилгээг 860 гаруй өрхийн 2800 орчим хүүхэд үзүүлэх байна. хүүхэд хамгааллын зардлыг 2022онд сайд нарын хамтарсан тушаалаар гурван түвшинд баталсан. “Нэгдүгээрт хүүхэд” ажлын хүрээнд 70.4 сая төгрөг төлөвлөжээ.

Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү "Нэгдүгээрт хүүхэд" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хоёр бүлгээр нийт 24 ажлыг төлөвлөсөн.Тухайн хорооны өрхийн эмнэлэгт хүүхдийг хамгаалах чиглэлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ юуг анхаарах талаар зөвлөн тусална.Боловсролын орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хүрээнд сургууль дээр байгаа хүүхэд хамгааллын баг хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд ямар чиг үүрэгтэй ажиллах талаар зөвлөн тусална. ОБЕГ-тай хамтран зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг, НЭМҮГ-тай хамтран осол гэмтлээс хүүхдийг хамгаалах чиглэлээр ажлыг зохион байгуулж байна.Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сургуулийн хүүхэд хамгааллын багт хуулиар хүлээсэн чиг үүргийг нь танилцуулахаас гадна, энэ хүрээнд ямар чиглэлээр нөлөөллийн ажил хийх талаар зөвлөн туслан ажиллаж байна. Тухайлбал, 15 настай хүүхэд ээж болсон кэйсийг та бүхэн мэдэх байх. Энэ тохиолдолд сургуулийн хүүхэд хамгааллын баг урьдчилан сэргийлэх ажлынхаа хүрээнд болон хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлээгүй" гэлээ.

 

 

НЭМҮТ-ийн өвчнөөс урьдчилан сэргийлэх албаны дарга Гэрэлмээ Эцэг, эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг ажлын байраар дамжуулан хүргэх ёстой. Хоёрдугаарт хүүхдийн хамгийн аюулгүй орчин гэр байх ёстой. Осол гэмтлийн шинэ өвчлөлийн тэргүүлэх шалтгаан буюу 50 орчим хувь нь  гэр дотроо унаж гэмтсэн гэх тоон үзүүлэлт ГССҮТ-өөс гарсан. Дараагаар нь зам тээврийн осол орсон. Ингэхдээ өндрөөс буюу, явганаас унах байдлаар гэмтсэн байгаа. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Төлөвлөгөөний дагуу хамтарсан багаараа ажиллаад явна” гэлээ.

 

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

19 цаг 23 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

20 цаг 41 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

23 цаг 18 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

23 цаг 18 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

23 цаг 18 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

23 цаг 18 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин