Б.Мөнхтогоо: Эмч нарын хариуцлагагүй байдлаас нуруу нугасны саажилттай болсон

2022-06-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НЯМСҮРЭН

Баянхонгор аймгийн иргэн Б.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнхтогоо нар эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж олгойн хагалгаа хийлгэсэн хүүхэд маш хүнд байдалтай гурван жил болж байгаа тухай мэдээлэл хийлээ.

Иргэн Мөнхтогоогийн хүү Эрхэмбаяр нь 2019 онд Галуут сумаас ирж Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт олгойн хагалгаанд орсон байна. улмаар 24 цагийн дараа ухаан ороогүй байдалтай байжээ. Эмч нар нугаснаас нь хоёр өдөр дараалан ус авчээ. Сүрьеэ, менингеттэй байна гэсэн хариу хэлсэн байна. Улаанбаатар хотод эх нялхаст үзүүлэн, эмчлүүлсэнээр олгойн хагалгаанд орсноос 19 хоногийн дараа ухаан оржээ. Гурван жилийн хугацаанд тасралтгүй эмчилгээ хийлгэсэн боловч бие нь сайжраагүй, асаргааны хүн болсон байна. Одоогоор монголд эмчлэгдэх боломжгүй байгаа аж.

Б.Мөнхэрдэнэ: Хүүхдийн мэдээгүйжүүлэлтийн эмчилгээнээс үүдэн ийм сөрөг дагавар үүссэн гэдгийг олон эмч дүгнэсэн. 12 наснаас доош насны хүүхдэд ерөнхий унтуулга хийнэ гэдэг зөвлөмжтэй байхад аймгийн унтуулгын эмч П.Алтанзаяа хүүхдэд нугасаар мэдээ алдуулалт хийсэн байдаг. Мөн давхар унтуулга хийсэн учраас тархи нь маш хүнд өвдөх шалтгаан болсон. Хүүхдийн биеийн байдал ийм болсонд гомдолтой байна. Аймгийн цагдаа, прокурорт өргөдөл гомдол гаргасан ч эмнэлэг, эмч нарт арга хэмжээ аваагүй. Хариуцлагагүй эмнэлгийн эмч ажилчид ажлаа хийсээр л байна” гэлээ.

Б.Мөнхтогоо: “Миний хүү эрүүл хүүхэд байсан. Хагалгаанд орсноор ийм байдалд хүрлээ. Үйлдлээ нуух зорилготойгоор өөр өвчин болгож сүрьеэгийнхээ тасаг руу явуулахаар шийдсэн байгаа юм.  Хүүхдийн биеийн байдал маш хүнд нуруу нугас дөрвөн мөч нь байнгын таталттай байдаг. Зөвхөн шингэн зүйлээр хооллодог. Толгойгоо даах чадваргүй, нойр муутай, үргэлж нойрны эм, өвчин намдаах эм уудаг. Хоёр хүн байнга асардаг. Ээж нь байнга өргөж тэвэрч асарсаар нурууны суулт өвчтэй болсон. Ах нь гэр орны ажил, хүүхэд асрах ажилд туслахаар сургуулаас гарсан. Өвчиндөө шаналж буй хүүгээ хараад элэг эмтэрч байна. Эмч нарын хариуцлагагүй, чадваргүй байдлаас болж ийм байдалд хүрлээ. Цагдаа шүүх хариуцсан байгууллага нь арга хэмжээ аваагүй. Өнгөрсөн тавдугаар сарын 10-нд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гурван жилийн хугацаанд бүх эмчилгээний төлбөрийг бид өөрсдөө хариуцсан. Эмчилгээний мөнгө 2022 оны хоёрдугаар сарын байдлаар 25 сая 500 мянга болсон” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

19 цаг 27 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

20 цаг 44 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

23 цаг 21 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

23 цаг 21 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

23 цаг 21 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

23 цаг 21 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин