Б.НЯМСҮРЭН
“E-mongolia” академийн баг 2022 оны зургаадугаар сарын 06-10 өдрүүдэд Завхан аймагт ажиллахдаа нутгийн захиргааны 14 байгууллагын 50 үйлчилгээг цахимжууллаа. Мөн нутгийн ард иргэдэд заавар, зөвлөгөө, мэдээлэл өгөх “E-mongolia” төвийг нээлээ. Системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар заавар, зөвлөмж өгч, цахим жишиг аймгийн талаарх мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангажээ. Алба хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг тус тус зохион байгуулсан байна.
Эх сурвалж: www.polit.mn