61 настай малчин Ч.Цэгмид:Алдар нэр, ашгийн төлөө 790 км гүйгээгүй

2022-06-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.НЯМСҮРЭН

Монгол эмэгтэйн тэсвэр тэвчээрийг харуулж 790 километрийг 25 хоногт туулсан 61 настай малчин Ч.Цэгмидтэй ярилцлаа. Тэрбээр хөнгөн атлетикийн спортын мастер зэрэгтэй юм.

-Таны хувьд өөрийн төрсөн нутаг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутгаас 25 хоногийн турш гүйж  нийслэлийн төв талбайд ирснээр  барианд орлоо. Туулсан замын нөхцөл байдал ямар байсан бэ?

-Гэрийнхээ гаднаас буюу Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд багийн Хавтгай улааны арын хондны  хаваржаанаасаа гүйлтээ эхлүүлсэн. Тавдугаар сарын 10-наас энэ сарын 4 хүртэл 25 хоногийн турш гүйж нийслэлд ирлээ. Энэ хугацаанд амралтын өдрөөр амарсангүй. Өдөр хоногийг алдахгүйн төлөө хичээлээ. Цаг агаарын аюултай үзэгдлээс их эмээсэн. Гэвч цасан шуургатай, бороо орсон үед шалтаг тоочилгүй товлосон хугацаандаа барианд орохын тулд их тэвчээр гарган 790 километрийг тууллаа. Өөрөөс шалтгаалахгүй зүйлдээ түүртэлгүй, давж гараад бариад орсондоо баяртай байна.

-Өдөрт хэдэн километр гүйсэн гэсэн үг вэ?

-Бүх зүйл төлөвлөгөөний дагуу үргэлжилсэн. Өдөрт 30-40 километр гүйсэн.

-Төлөвлөгөө гаргаж бэлтгэл хийсэн юм уу?

-Ер нь гурван жилийн хугацаанд  төлөвлөж байсан. Сэтгэл зүйгээ бэлдсэн. Мөн гүйхээсээ өмнө тулгарч болох эрсдэлээ тооцоолж байлаа. Тухайлбал бие өвдөх, ядрах  зэрэг асуудал тулгарахад яах ёстойгоо бодсон. Гүйхээс өмнө сарын хугацаанд бэлтгэл хийсэн.

-Гурван жилийн хугацаанд  төлөвлөсөн гэхээр гүйх шийдвэрээ  эрт гаргасан бололтой?

-Миний хувьд 2019 онд шийдвэрээ гаргачихсан байсан. Гэвч тухайн үед цар тахалтай байсан болохоор гүйлтээ түр хугацаагаар хойшлуулсан юм. Энэ жил Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Монгол Улсын гавьяат багш Н.Биндэръяагийн нэрэмжит Номгон сургуулийн 60 жилийн ойд зориулан мянган мэргэжлийн эзэн нийт малчдаа төлөөлөн гүйсэн минь энэ.

-61 настай, малчин эмэгтэйн тэсвэр тэвчээрийг харууллаа хэмээн хүмүүс дүгнэж байсан?

-Би дөрвөн хүүхдийн ээж. Мал аж ахуйн салбарт 13 жил ажиллаж байна. Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэдэг. Хөдөө нутагт малаа маллаж амьдарч байгаа нь жаргалтай. Бас гүйх шийдвэр гаргаж, өдий насанд олон хоног амжилттай урт замыг туулсандаа өөрөөрөө бахархаж байгаа. Мөн  хүмүүс надаас үлгэр дуурайлал авсан гэдгийг олон удаа сонслоо. Залуус их соёлтой болжээ. Тэдний хүндлэл, бусдын сайн, сайхныг олж харсан нь сайхан санагдсан.

-Гүйх хугацаанаас ойлгосон сургамж гэвэл?

-Хамгийн гол нь нас бол тоо гэдгийг ойлголоо. Бас сэтгэл байвал хүн хүссэн зүйлээ хийж чаддаг юм байна. Би алдар нэр, ашгийн төлөө гүйгээгүй. Аливаа зүйл хоёр талтай байдаг. Зарим хүмүүс сайхан сэтгэлээр дэм өгч байв. Замд гүйж явааг минь хараад зогсож мэндэлж байлаа.  Нөгөөтэйгүүр ачааны том машинтай жолооч нар дээрэнгүй, дайрчих гээд зөрж байсан. Бас элдэв муу үг хэлсэн. Энэ нь гүйх хугацаанд туулах л ёстой зүйл байсан болов уу. Сэтгэлээр унаж, шантраагүй. Мөн Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газраас “Жуух бичиг”-ээр шагнуулсан. Намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярласнаа илэрхийлье.

-Эрүүл мэнд биеийн байдалдаа хэрхэн анхаарч байв?

-Бид бүхэн таван хүний бүрэлдэхүүнтэй явсан. Эмч маань биеийн байдалд анхаарсан. Даралт үзэж, витамин өгч, хоол унд зохицуулж зөвлөсөн юм. Мөн тогооч илчлэгтэй, сайхан хоол хийж өгч байлаа. Гэр бүл, хамаатан, ойр дотны хүмүүс маань дэмжиж байсан. Хүн сэтгэлийн амьтан гэдэг дээ. “Мундаг шүү, та чаднаа” гэсэн урмын үгээс эерэг энерги авч, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлсэн. Миний амьдралын түшиг тулгуур 40 орчим жил ханилсан хань Я.Хүрэлбаатар маань дэмжиж хамт явсан.

-Өмнө нь спортоор хичээллэдэг байв уу?

-Залуудаа спортоор хичээллэдэг байсан. Бүх төрлийн спортод сонирхолтой, дуртай. Хөнгөн атлетикийн спортын мастер зэрэгтэй. 1976 оноос хойш гүйлтийн спортоор хичээллэж, энэ хугацаанд холын зайн гүйлтээр 70 гаруй тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан.

-Хөнгөн атлетикаар хичээллэхийн давуу тал юу вэ?

-Спортоор хичээллэх хүний биед ач тустай. Эрүүл байх үндэс нь хөдөлгөөн юм. Хөнгөн атлетик нь хүний идэвхтэй хөдөлгөөний төрлүүдийг хамарсан спорт гэж ойлгож болно. Эрхтэн системийн хөгжилд чухал үүрэгтэй. Энэ спортыг сонгон тууштай хичээллэвэл хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, уян хатан чанар сайн хөгжинө.

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

19 цаг 36 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

20 цаг 54 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

23 цаг 31 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

23 цаг 31 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

23 цаг 31 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

23 цаг 31 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин