Ирэх өвлийн бэлтгэлийг хангахад 350-400 сая төгрөг шаардлагатай

2022-06-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

2021-2022 онд өвлийг өнтэй давахын тулд нийслэлд 998 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлжээ.

Тодруулбал, эрчим хүчний эх үүсвэрийн 476, дулаан хангамжийн 34, цахилгаан хангамжийн 34, мэдээлэл холбооны 40, ус хангамжийн 38, орон сууцны 69, үерийн барилга байгууламжийн дөрөв, зам тээвэр, хөдөлгөөн зохион байгуулалтын 98, боловсрол, эрүүл мэндийн 129, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын 46 төсөл хэрэгжсэн байна. Өвөлжилтийн талаарх мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулав.

Өнгөрсөн өвлийн турш Улаанбаатар хотын хэмжээнд 7991.2 мянган гкал дулаан, 5801.7 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж,  нийслэлчүүдийг ая тухтай, өнтэй сайхан өвөлжүүлжээ.

Эрчим хүчний салбарт тэмдэглүүштэй нэгэн бүтээн байгуулалт ашиглалтад орсон нь Сэлбэ дэд төвийн 28 МВт-ийн дулааны станц гэдгийг онцолж байлаа. Ерөнхий төлөвлөгөөгөөр 7055 өрх, 25400 хүн ам инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч, тэдгээрийг дулаанаар хангах үүрэг бүхий уг станц нь 2022 оны хоёрдугаар сард ашиглалтад ороод байгаа юм.

Анхаарал татсан газруудын нэг нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дахь Туул тосгон. Тэртээ 1964 онд байгуулсан тус тосгоны хувьд ус, дулааны хангамж, бохир усны шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай байгааг мөн үеэр тодотгосон.

Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 350-400 сая төгрөг төсөвлөх шаардлагатай байгаа юм.

Халаалтын болон уурын зуухыг халах зорилтын хүрээнд 2237 зуухыг цахилгаан, дулаанд холбох ажлыг зохион байгуулсан байна. Тэдгээр зуухыг цахилгаан халаалт болон шахмал түлшинд шилжүүлжээ. 381 халаалтын зуухыг бүрэн зогсоож, 82 зуухыг баяжуулсан нүүрс, 188 зуухыг сайжруулсан түлш хэрэглэдэг болгосон бол 84 зуухыг төвлөрсөн дулаанд, цахилгаанд 47 зуухыг шилжүүлсэн байна.

Нийслэлийн өвөлжилтөд онцгой нөлөөтэй бүс бол гэр хороолол. Гэр хороололд галлагаатай 163742 зуух бий гэх тоо гарсан байна. Тэдгээрт өвлийн турш 381544 тонн сайжруулсан түлш, 79,988 тонн мод болон аргал хөрзөн гэх мэт түлш түлжээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.ТөмөртөмөөСайжруулсан шахмал түлшний 200 мянган тонн нөөц бүрдүүлэх үүргийг Засгийн газраас өгсөн. Гэтэл нөөц бүрдүүлэлт тун бүрхэг байна. “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн  үйлдвэр өнөө хэр горимын дагуу ажиллаагүй. Үйлдвэрүүд горимоороо ажиллаж, хэвийн хэмжээнд ажиллаж байж нөөцийг хангалттай бэлдэх юм. Тиймээс үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, нөөц бүрдүүлэлтэд анхаарах нь чухал байна гэсэн юм.

Өнгөрсөн оны өвөлжилтийн ажлын тайланг сонсож, өнгөрсөн өвлийн бэлтгэлийг хангалттай зохион байгуулсан хэмээн дүгнэсэн юм.  2022-2023 оны өвөлжилтийн  бэлтгэлийг эртнээс сайтар хангах нь зүйтэй гэж үзэн, Нийслэлийн Засаг даргын захирамж гарав.

Эх сурвалж:www.polit.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

1 цаг 10 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

2 цаг 7 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

2 цаг 41 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

6 цаг 45 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

6 цаг 45 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

6 цаг 45 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

6 цаг 45 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

6 цаг 45 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

6 цаг 45 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

6 цаг 45 мин