Төрийн албанд хүний нөөцийн аудитыг хийж эхэллээ

2022-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

УИХ-аас 2019 онд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталснаар сүүлийн гурван жилийн хугацаанд төрийн албаны шинэтгэл эрчимжиж, төрийн албан хаагчдыг сургах, чадваржуулах зорилт бодитоор хэрэгжих болсон юм.

Төрийн алба өрсөлдөх чадвар, бүтээмжийн ойлголтоор улам бүр баяжиж, хүний нөөцийн удирдлагын онол, чиг хандлагын цоо шинэ орчныг бүрдүүлсэн.  Тухайлбал, Монголын төр анх удаа хүний нөөцийн аудитыг хийж эхэллээ.

Мөн төрийн албаны шалгалтын хэлбэрийг өөрчлөх, агуулгыг шинэчлэх, ёс зүйн шаардлагыг нэмэгдүүлэх, цогц чадамжийн хүрээг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг дэлхийд нэр хүндтэй сургуулийн сургалтын хөтөлбөрт хамруулах боломжоор хангах зэрэг олон зорилт ажил хэрэг болсон нь Төрийн албаны тухай хуулийн шинэчлэл төрийн албаны бодит шинэтгэлтэй хосолж байгааг илэрхийлж байна.

Дээрх шинэтгэлийн хүрээнд төрийн албанд гарсан ахиц дэвшил, үр дүн, сорил бэрхшээл, шинэтгэл хийх, хэрэгжүүлэх учир шалтгаан, Төрийн албаны шинэтгэлийн мэдээлэл, судалгаа, зөвлөмж, санал, тайлбар бүхий Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн “Өөрчлөлтийн удирдлага” цахим ном гарчээ.

Энэ ном нь төрийн албаны хөгжлийн хандлагын талаарх мэдлэгээ өргөжүүлэхэд төрийн албаны шинэтгэлийг мөр зэрэгцэн хэрэгжүүлж буй төрийн албан хаагчид төдийгүй байгууллагын хөгжилд дэмжлэг болж, шинэ санаа, сэдэл төрүүлэх “гарын авлага”-ийн үүрэг гүйцэтгэх боломжтой бөгөөд зургаадугаар сарын 10-ны өдөр www.mplus.mn-д байршсан байна.

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

19 цаг 43 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

21 цаг 0 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

23 цаг 37 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

23 цаг 37 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

23 цаг 37 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

23 цаг 37 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин