
С.САРУУЛ
Дэлхийн түүхэнд хамгийн удаан хугацаанд буюу 70 жил хаан ширээнд суусан Их Британийн хатан хаан II Элизабетийн цагаан алтан ой энэ өдрүүдэд тохиож байна. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, судлаач Б.Баярцэнгэлтэй ярилцсан. Тэрбээр “Английн хаан ширээний угсаа залгамжлах тухай дэг журам нь олон зуун жилийн турш баримталж ирсэн ёс журам, хэм хэмжээнд захирагдаж ирсэн. Хааны гэр бүлийн гишүүн мэндэлмэгцээ л угсаа залгамжлах дараалал нь тодорхой болж түүндээ бэлтгэгдэж эхэлдэг. Институцийн хэмжээнд зохицуулагддаг учраас дараагийн хаан хэн байх вэ гэдэгт маргах, таамаглах зүйлгүй. Угсаа залгамжлагчдын дарааллаар ханхүү Чарльз нэгдүгээрт явж байна. Тэр ч утгаараа хатан хаан II Елизаветтай хамт үүрэг гүйцэтгээд, ойрын үед түүнийг орлон үүрэг гүйцэтгэж байна. Хамгийн сүүлд парламентыг нээхэд хатан хааныг төлөөлж титмийг нь залж, дэргэд нь суусан. Цаашид хатан хааныг ханхүү Чарльз төлөөлж, үүргийг нь гүйцэтгэх байх гэсэн хүлээлт байгаа. Дараа нь Чарльзын хүү, Уильям болон түүний хүүхдүүд гээд үргэлжлээд явна. Зургадугаарт ханхүү Харри орж ирсэн байх жишээтэй” гэж ярилаа.
Эх сурвалж: www.polit.mn