Хуульд хүний эрх хангагдсан эсэхийг хянана

2022-06-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

 

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн хууль тогтоомжийн биелэлт, төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдлыг хангах, УИХ-ын  хяналт шалгалтын үр нөлөө, хянан шалгах чиг үүргийг нэмэгдүүлэх хүрээнд Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Хууль нийт долоон бүлэг, 58 зүйлтэй.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгож, Улсын Их Хурал хяналт шалгалтынхаа үр дүнд үндэслэн холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох арга хэмжээ авахаас гадна хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар ирсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульд шинээр тусгасан билээ. Энэхүү хууль батлагдсантай холбогдуулан Их хурлын тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран УИХ-аас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Парламентаас хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар иргэний мэдэх эрхийг хангах, хяналтын сонсгол зохион байгуулах, шаардлагатай бол  хянан шалгах түр хороо байгуулах, төсөв төрийн санхүүгийн удирдлагын хяналтын байнгын тогтолцоог бүрдүүлэх, үр нөлөөг сайжруулах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно. Хуулийн хэрэгжилтийг тайлагнах, хуулийн нэгдсэн ойлголттой болоход уулзалт, хэлэлцүүлгийн зорилго оршиж байгааг УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга С.Янжинхорлоо хэллээ. Тэрбээр, Их хурлын хяналт шалгалтыг урьдчилан төлөвлөдөг болсон, шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг хуульчилж, хяналтын сонсголын төрөл, хэлбэр тодорхой болж, нарийвчилсан шинэлэг зохицуулалтууд орсон. Хууль хэрэгжсэнээр батлагдсан хууль тогтоомжид, хүний эрх  хангагдсан эсэх талаар хяналт хийгддэг болж, шалгалтыг нийтийн эрх ашигт нийцсэн байдлаар илүү үр нөлөөтэй, нээлттэй явуулах байнгын тогтолцоо бүрдэнэ” гэдгийг илтгэлдээ тодотгосон юм. Монгол Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд УИХ-ын Тамгын газар мэргэжил арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бөгөөд Тамгын газарт хуулиар гурван чиг үүрэг, 15 багц үйл ажиллагаа шинээр нэмэгджээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 114 (6846)

 

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

19 цаг 41 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

20 цаг 59 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

23 цаг 36 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

23 цаг 36 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

23 цаг 36 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

23 цаг 36 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин