ЭЦА:“Шинь Шинь” компани байгальд 672 сая төгрөгийн хохирол учруулсан

2022-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Экологийн цагдаагийн албанаас Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй Шинь Шинь ХХК-д холбогдох хэргийн талаар болон Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг ойн ангиудад холбогдох хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр тус албаны дүн шинжилгээ,үнэлгээ шалгалтын хэлтсийн дарга хурандаа Т.Баатар "Холимог металлын орд эзэмшигч Шинь Шинь ХХК-д 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хаагдсан. 2018 онд шалгаж байгаад, дахин шинжээч томилох тогтоолын дагуу 2020 оны арванхоёрдугаар сард газар дээр нь шинжилгээ хийж ажилласан. Хөрс, ус гээд олон шинжилгээ хийх шаардлагатай учраас хариу удаж гарсан. Шинжилгээний дагуу холимог металлын орд газрыг хамарсан талбайн хөрсөнд хүнд металлын тархалт болон хаягдал усны далангийн шүүрлийн талбайд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нөхөн төлбөрийг тооцож, талбайн хөрсөнд хүнд металлаас учруулсан хохирол 427 сая төгрөг байна. Харин хаягдал усны далангийн шүүрлийн усанд учруулсан нөхөн төлбөр 245 сая төгрөг бөгөөд нийт байгаль орчинд 672 сая 652 мянган төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. 2021 оны аравдугаар сараас эхлэн байгаль орчныг бохирдуулах гэсэн гэмт хэрэгт буруутай, нотлох баримт нь бүрдсэн гэж үзээд яллагдагчаар татах саналыг өгсөн. Үүний дагуу тус компанийг энэ оны гуравдугаар сард прокуророос яллагдагчаар татсан.  Компанийн Монгол талын захирлыг нь байцаан, яллагдагчаар татах тогтоолоо танилцуулсан. Улмаар уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлээд байна. Манай байгууллагын хувьд ямар ч авлига, ашиг сонирхлын зөрчил байхгүй. Харин ч бид нарт дүгнэлт буруу гэсэн шахалт шаардлага ирж байгаа. БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас манай яамаар дамжуулан ноот бичиг ирүүлж буй ч тохиолдол бий" гэв.
Эх сурвалж:www.polit.mn

 

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

19 цаг 25 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

20 цаг 43 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

23 цаг 20 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

23 цаг 20 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

23 цаг 20 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

23 цаг 20 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин