“Набор” нам болох уу?!

2022-06-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

АН-ыг сүйдэлж байна даа. Нэгэн цагт дангаараа төр барьж, Монголын улс төрийн хоёр баганын нэг гэгдэж явсан АН арай л удаан дампуурлаа. Энэ намтай холбоотой нөхдүүд яаж ч хэлэлцээд бардаггүй. Өчигдөр Захиргааны шүүх АН-ын тамганы маргааныг шийдэх гээд барсангүй. Хэргийг хэлэлцэхээс татгалзсан гэсэн тайлбар тарсан. Яг үнэндээ цахим бүртгэл дээр АН даргагүй байна. Гэхдээ цаасан дээр болохоор Эрдэнийн нэр бичээстэй байдаг.

Чухамдаа энэ л АН-ын лидер хэмээх улстөрчид нь хэдэн хэсэг салж гүйгээд, жирийн гишүүдийнх нь толгойг эргүүлчихээд байгаа юм. 

Тэр дундуур тамга булаалдсан экс Ерөнхийлөгч нар хоёр талд нь гарчихсан. Хоёр АН-тай болгосон. Тэгээд удирдлагаар хангадаг. АН-ын гишүүд хэн рүү нь явахаа мэдэхээ больчихсон. Аль нь жинхэлж, аль нь унах вэ гэдэг дээр бараг шүлсээрээ мэргэлэх нь холгүй л хүмүүс явцгааж байна.

Сар гаруйн өмнө Баттулга эхэлж хөдөлсөн. Цаг хугацааны хувьд Хөгжлийн банкны хэрэг мандаж, түүний туслах нь шахам байсан залуу баривчлагдахтай зэрэгцээд АН-ын даргын сунгаа зарлагдсан юм. Бараг ганцаараа нэр дэвшив. Батсуурь өөдтэй өрсөлдөгч байж чадсангүй. Ингээд Баттулга АН-ын дарга болчихсон. Тэрбээр Дээд шүүхэд бүртгүүлэх гэж чамгүй зүтгэл гаргасан. Тэгээд чадсангүй. Хүсэлтээ буцааж татчихаад байна. Гэхдээ түүнийг өөр нам байгуулах гэж байгаа гэсэн мэдээлэл тасрахгүй байна. “...Сонгуулийн эрэмбэ буюу улс төрийн намын бүртгэлийн гуравт бичигддэг Ногоон нам, 22-т бичээстэй Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам Баттулгын мэдэлд очсон. Хэрэв ингэж өөр намтай АН-аас салах юм бол Батзандан намтайгаа, бас Уянга, Ганбаатар гэсэн нөхдүүд нийлнэ” гэж яригдаж байна.

Гэхдээ саяхан Баттулгын АН-ын генсекийн хэвлэлд өгсөн ярилцлагаас харахад Элбэгдоржтой уулзах хүсэлтэй байгаа бололтой. Генсек нь “...Тэд эвээ олчихвол болох гээд байна” гэж ярьсан. Өөрөөр хэлбэл, Баттулга урилга илгээсэн байгаа юм. Нөгөөх нь яах юм бүү мэд.

Ямартай ч Эрдэнийн АН-ыг бараадаад, бараадах ч гэж хойморт нь гарч суучихаад байгаа дуулддаг. Өнгөрсөн сарын сүүлчээр ротацийн сонгууль хийв. Тэр сонгуульд АН-ын олонд танигдсан дийлэнх улстөрчид оролцож, ҮБХ-нд орсон. Залгаад, “...Энэ сонгууль нь дүрмээ зөрчсөн” гэдэг хэл ам бас гарлаа. Монголд байхгүй Сайханбилэгийг сонгуульд оруулаад сонгочихжээ. Түүнийгээ бахархалтай зарласан. Гэтэл дээр ярьсан дүрмийн зөрчил босож ирээд, , тэр хэл ам нь цааш үргэлжлэх төлөвтэй. Түүнчлэн Эрдэнийн АН-ын ҮБХ-нд унаган гишүүдээс нь гадна өөр намаас ирсэн, улс төрөөр огт явж байгаагүй нийгмийн чиглэлийн ажилтнууд, хууль хяналтын байгууллагын удирдлагад ажиллаж байсан “хачин” нөхдүүд оржээ. Нэг үгээр, “набор” маягийн ҮБХ бүрдлээ. Тэд 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хүчинтэй гэгдсэн Эрдэнэд байгаа тамганд итгээд ингэж яваа юм. Хүссэнээр нь энэ “набор” нам болох болов уу даа, яах бол?!

Яадаг ч байсан энэ хүмүүс намаа тамгатай болгохыг хүсэж буй нь мэдээж. Харин дарга удирдлагын тухайд нөгөө л хэдэн ах нар бус залуусаасаа гаргаж ирэх магадлал өндөр болжээ. Тэд баруун, зүүнийг магнайлаад байгаа “экс”-үүдийг бол явуулах хүсэлтэй байх шиг байна. Өөрөөр хэлбэл, “...Залуустаа зай тавих цаг болсон” гэж дийлэнх нь үзэж байна. Энэ талаар АН-д нэвт яриа байна. Тэр ч байтугай дээрээ тулахад далаад оныхон, наяад оныхон халз тулах бололтой юм. Хэд хэдэн кандидат яригдаж буй аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 113 (6845)

 

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

7 цаг 15 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

8 цаг 33 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

11 цаг 9 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

11 цаг 9 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

11 цаг 9 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

11 цаг 9 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин