Звигнев Рау: Польш улс Монголтой зэсийн хайгуул, олборлолт, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд харилцаагаа өргөжүүлнэ

2022-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

Бүгд Найрамдах Польш улсын Гадаад хэргийн сайд Звигнев Рау энэ сарын 04-06-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн юм. Сайд Звигнев Рау “Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр идэвхжиж буйд сэтгэл нэн таатай байна. Ялангуяа худалдааны нийт бараа эргэлтийн түвшин өссөөр байгаа юм. Бид COVID-19 цар тахал хумигдаж буй энэ үед улс төрийн яриа хэлэлцээгээ сэргээж эхэлж байна. Үүний нэг тод жишээ бол Монгол Улсад хийж буй айлчлал маань юм. Түүнчлэн бид  Польш Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалд бэлтгэж байгаа бөгөөд айлчлал энэ онд хэрэгжих болов уу хэмээн найдаж байна.

Польш улс эдийн засгийн хамтын ажиллагааг ихэд чухалчилж үздэг. Тэр дундаа хоёр талын тэргүүлэх чиглэл болох зэсийн хайгуул, олборлолт, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх болон байгаль орчныг хамгаалах зэрэг салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бид хүчин чармайлт гарган ажиллах болно. Манай зарим хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ Монголд нэлээд өндөр, нийтэд танигдсан гэдгийг Польшийн үйлдвэрлэгчид мэддэг, онцгойлон анхаардаг болохыг тэмдэглэмээр байна. Бид энэ нөөц бололцоог цаашид улам нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байгаа.

Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг 2020 онд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Улаанбаатар хотноо БНПУ-ын Элчин сайдын яамыг дахин сэргээн нээх шийдвэр гарсан нь ойн арга хэмжээний нэгэн чухал үйл явдлын нэг байлаа. Энэхүү шийдвэр нь Польш улс Монгол Улстай харилцаа хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулдгийн нэг илрэл юм. Манай улс дипломат төлөөлөгчийн газраа дахин сэргээн нээсний үр дүнд хоёр орны улс төр, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна” хэмээн ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

7 цаг 23 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

8 цаг 41 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

11 цаг 18 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

11 цаг 18 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

11 цаг 18 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

11 цаг 18 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин