Ерөнхий прокурорыг томилохтой холбоотой төслөө Х.Нямбаатар татаж авлаа

2022-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагаж Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийх нэг заалттай хууль орж ирсэн. Тэр заалт нь Улсын ерөнхий прокурор болон орлогч нараар томилогдох бол заавал прокурор байх биш Монгол Улсын иргэнийг томилохоор зохицуулалтыг шинээр оруулж ирсэн юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандсан юм. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг дагаж прокурорын байгууллагын хуулийн төсөл өргөн барьсан. Нийгмийн зүгээс олон шүүмж, шаардлага тавилаа. Сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Өргөн барьсан хуулийн төслөөс прокурорын байгууллагатай холбоотой хуулийн төслийг татаж авахаар болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Бичгээ Засгийн хурлаар оруулж, байнгын хорооны даргад хүргүүлнэ. Эрүүгийн хуульд оруулж буй өөрчлөлт өнгөрсөн таван жилийн хугацаанд амьдрал дээр гарсан алдаатай зүйлсэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр, цахим орчинд хийх тэмцэл, авлигатай тэмцэх тэмцлийг чангатгах зорилготой. Албан тушаалын гэмт хэрэгт оногдуулж буй ял шийтгэлийн бодлогыг чангатгах зорилгоор эдгээр хуулийн төсөл орж ирж байна” гэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

11 цаг 37 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

12 цаг 54 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

15 цаг 31 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

15 цаг 31 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

15 цаг 31 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

15 цаг 31 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин