Хүүхдийн тэтгэмжийн 34 тэрбум төгрөг төлөгдөөгүй байна

2022-05-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж буй талаараа УИХ-ын зарим гишүүн мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Гэр бүл салалтаас болж олон эмэгтэй, хүүхэд хохирч байгааг бүгд мэдэж байгаа. Тиймээс УИХ-ын 13 эмэгтэй гишүүн нийлээд Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байна. Үүнээс болоод зарим тохиолдолд гэр бүлийн асуудлаас болж хохирч байгаа хүмүүсийн эрх зүйн байдлыг зохицуулах хүртэл нөхцөл үүсэж байсан. Гэр бүл салалтын улмаас үүхэд хамгийн их хохирдог. Монгол Улсад жилд 3391 орчим гэр бүл салж байна. Харин 16 мянган гэр бүл гэрлэлтээ бүртгүүлж байгаа. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэг хувиар нэмэгдэж байна.

3391 гэр бүлийн ард дунджаар нэг айл хоёр хүүхэдтэй гэж үзвэл 7 мянган хүүхэд хохирч байгаа юм. Тэгэхээр тэтгэмжийн хэмжээ болон төлөлтийн асуудал дээр онцгойлон анхаарна. Тэтгэмжийг 11 хүртэлх насны хүүхдэд амьдралын баталгаажих түвшний 50 хувиар тооцож олгодог юм байна. 11-ээс дээш бол насанд хүртэл нь амьдралын баталгаажих доод түвшнээр тогтоож байна. Энэ нь бүс нутгаар өөр байдаг бөгөөд Үндэсний статистикийн хорооны дарга амьдралын баталгаажих түвшнийг тогтоодог.

11 нас хүрээгүй хүүхдэд 115 мянган төгрөгийн тэтгэмж сард тогтоогддог. Энэ мөнгөөр хүүхдээ хооллож, эрүүл мэнд, боловсролд нь анхаарах боломжгүй. Тиймээс тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо Хүн амын орлогын албан татварын тухай хуульд заасан орлогынх нь 50-аас доошгүй хувьд нь уялдуулах, Хүүхэд хүндээр өвдсөн, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд дахиж шинжээчдийн баг томилуулаад энэ зардлыг тэтгэмж төлөгчтэй нь хамтран төлүүлэх, Тогтоосон тэтгэмжийг шууд данснаас нь суутгаж авах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж байна.  34 тэрбум төгрөгийн тэтгэмж төлөгдөөгүй байна" гэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг цаг алдалгүй батлах ёстой. Хэрвээ цаг хугацаа болохгүй бол уг хуулийг намрын чуулганаар хэлэлцүүлнэ" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

11 цаг 59 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

13 цаг 17 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

15 цаг 54 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

15 цаг 54 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

15 цаг 54 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

15 цаг 54 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин