Хэмнэлтийн хуулийг “дэд”-үүд гууль болгох уу?

2022-05-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хэмнэлтийн хуулийг сарын өмнө баталсан.  “...Төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн зорилготой. Энэ хуулийг баталсан өдрөөс нь  хэрэгжүүлж эхэлсэн.

Хэмнэлтийн хуулийн шийдлүүдээс Хоёрдугаар бүлэг/Хангамж, зарим үйл ажиллагаанд тавих хязгаарлалт/-ийн “Тэргүүн дэд, дэд, орлогч дарга” хэмээх 5.1 дэх “...Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компаниас бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглоно”, 5.2 дахь “...Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно”, 5.3 дахь “...Засгийн газрын агентлагийн дарга, ИТХ, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглоно”, 5.4 дэх “...Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэсэн зүйл заалт олны анхаарлыг татаж, “алга ташилт” хүртсэн. Энэ заалт нь гацаанд орж болзошгүй байна.

Хамгийн түрүүнд Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байсан Ж.Эрхэмбаатар чөлөөлөгдсөнөө зарласан. Мөн нийслэл Улаанбаатар хот, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг байгууллагууд Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж, орлогч дарга нар, дэд захирлуудаа чөлөөлсөн. Энэ талаар өөрсдөө олон нийтэд мэдээлсэн.

Харин нэлээд байгууллагын дэд болон орлогч дарга, захирлууд албан тушаал, цалин хангамжаасаа салахгүйн тулд янз бүрийн “арга хэмжээ” авч буй тухай мэдээлэл хэвлэлүүд болоод 11-11 төвд ихээр ирж байна.

Дарга, захирал руу нь нөлөө бүхий улстөрчдөөр яриулах явдал цөөнгүй гарсан байгаа юм. Тухайлбал ийм явдал “Монголын төмөр зам” ТӨХК  дээр болсон байж болзошгүй. Тэндхийн Хууль эрх зүй хариуцсан дэд захирал, Бизнес хөгжил эрхэлсэн дэд захирал, Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан хүмүүс “Монголын төмөр зам” ТӨХК-иас чөлөөлөгдсөн эсэхийг нягтлах шаардлагатай.

Мөн зарим байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх замаар дэд, орлогч нараа авч үлдэж байгаа мэдээлэл байна. Зарим нь тухайн байгууллагадаа газар, хэлтсийн дарга болж үлджээ. Тухайлбал, “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн хүрээнд хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулахаар 2013 оны зургадугаар сарын 14-нд байгуулсан Хадгаламжийн даатгалын корпораци нь тэргүүн дэд, дэд захиралтай байсан. Гэвч тус корпорацийн ТУЗ-ийн шийдвэрээр бүтцийн өөрчлөлт хийж нэр бүхий дэд захирлыг “шингээсэн” байгаа юм.

Энэ мэтчилэн эрхэм дэд болон орлогч дарга, захирал асан эрхмүүд Хэмнэлтийн хуулийн 5.4-т “...Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэснийг зөрчиж, хуулийг гууль болгож байж болзошгүй нь. Тэгэхээр холбогдох байгууллагаас хуульд заасан байгууллагын дэд болон орлогч дарга, захирлаар ажиллаж байсан хүмүүс хуулиа дагаж чөлөөлөгдсөн эсэхийг нягтлахад буруутахгүй нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. Мягмар ГАРАГ. № 108 (6840)

 

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

11 цаг 34 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

12 цаг 51 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

15 цаг 28 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

15 цаг 28 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

15 цаг 28 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

15 цаг 28 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин