Б.Баярсайхан: Аврал эрэн ард түмэнд хандаж байгаа хүүхдүүдэд эмчилгээний дэмжлэг үзүүлдэг болъё

2022-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Эх, үрсийн баярыг угтаж Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Хүүхэд хамгааллын хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг урьж ярилцсан. Тэрбээр “12 жилийн өмнө Удвал охинд хандив цуглуулахаар Үндэсний өгөх өдөр хөдөлгөөнийг санаачилж байхад байдал ийм л байсан. Гэтэл өнөөдөр ямар ч өөрчлөлт алга. Удвал охин БНСУ-д очоод шинжилгээ өгөхөд шим тэжээлийн дутагдалд орсон гэсэн хариу гарсан. Тэгэхээр хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй. Тиймээс нэр бүхий гишүүд хэт чихэрлэг ундаанд онцгой албан татвар тогтоож, хэрэглээг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ нь хүүхдүүдийн эрүүл зөв хооллолтод бодлогын түвшинд анхаарах шаардлагатайг харуулж байгаа гэсэн үг.

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө мөнгөнөөс амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй, аврал эрэн ард түмэндээ хандаж байгаа хүүхдүүдэд өгдөг болъё гэдэг хүмүүсийн санаачилга, саналыг зөв гэж харж байгаа. Монголын ард түмэн халуун сэтгэлтэй, нэгнийгээ өвдөж зовж явахад хайр энэрлийн гараа сунгаж чаддаг, өвдсөн нэгнийгээ хөл дээр нь босгож чаддаг. Зон олон гэдэг нь олон удаагийн хандив, аянаас харагддаг. Харин цаашид энэ асуудлыг хэрхэх вэ гэдэг дээр эх хүний хувьд сэтгэлээ чилээж явдаг. Гарц гаргалгаа байх л ёстой гэж бодож явдаг ээжүүдийн нэг. Жилд зайлшгүй эмчилгээ шаардлагатай дэмжлэг үзүүлнэ гэдэг байдлаар дүрэм журмыг нь шинэчилж яагаад болохгүй гэж” хэмээн ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

зочин
Б.Баярсайхан гэж завхан нутгаас сонгогдсон дороо цэргийн хувцас өмсчихөөд аймгийн засаг даргаа загнаад явж байсан авгай байна.Их инээдтэй харагдсан даа
Zochin
Уг нь санаа нь зөв. Гэхдээ ийм хүнээс гарч байгаа нь гайхал төрүүлж байна. Бүхэл бүтэн яамны ажлыг нураасан хүнд энэрэнгүй сэтгэл, эрүүл ухаан байдаггүй юм
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

11 цаг 40 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

12 цаг 58 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

15 цаг 35 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

15 цаг 35 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

15 цаг 35 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

15 цаг 35 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин