Зөвшөөрлийн тоог 914-өөс 377 болгож бууруулав

2022-05-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжиж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Их Хурлын тогтоолын төслийг гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.

 Чуулганаар Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн нь багагүй шүүмжлэл дагуулав. Тиймээс хуульд тусгасан онцлох өөрчлөлт болон Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарыг хүргэе.

 

Зөвшөөрлийн хуулийн онцлох өөрчлөлт:

 

Зөвшөөрлийн жагсаалт, хариуцах нэр бүхий албан тушаалтныг тодорхой болгоно. Тухайлбал, Сүхбаатарын талбай дээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж зөвшөөрөл авна.
Тусгай зөвшөөрлийг таван жил, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгох. Ашиг олох эсвэл үйлдвэрлэлийн зориулалтаар газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, байгалийн баялаг, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ашиглуулахаар олгосон зөвшөөрлийг хугацаатай олгоно.
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлсэн баримт бичгийг дахин шаардахгүй. Цахим хэлбэрээр гаргасан зөвшөөрөл хүссэн өргөдлийг бичгээр гаргасан хүсэлт гэж үзэж шийдвэрлэнэ.
Зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон шийдвэр, зөвшөөрлийг барьцаалсан болон бусад мэдээллийг агуулсан зөвшөөрлийн нэгдсэн сантай байна. Зөвшөөрлийн нэгдсэн санг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

 

Онцлох эшлэл:

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

- 914 зөвшөөрлийг 448 болгохоор хуульчилсан байсныг Ажлын хэсэг 377 болгон бууруулсан. Хуулиас давсан журам гаргаад түүгээрээ зөвшөөрөл олгоод явдаг асуудлыг нэлээд хумьсан.

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

- Хууль батлагдсанаар зөвшөөрөл дагасан маргаан, авлига цэгцрэх болов уу гэсэн хүлээлт байгаа. Үүний зэрэгцээ тодорхой зөвшөөрлүүд дээр хүндрэл гарах вий гэсэн болгоомжлол байна. Зөвшөөрлийг дахин олгох, өмнө олгогдсон зөвшөөрлүүдээ цуцлаад дахин бүртгэх зэрэг асуудал гарах уу. Хуулийн төсөлд тусгаснаар банкуудын зөвшөөрлийг дахин бүртгэх асуудал үүсэх бололтой. Ингэвэл цахим систем зогсч, бүртгэл тооцоон дээр хүндрэл гарна.

 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:

- Монголбанк зах зээл дээр шинээр нэвтэрч  буй технологийн хөгжлийг дагаад бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон дээр зөвшөөрөл олгодог. Хуулиар бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийг нэг бүрчлэн зааж зөвшөөрөл олгох боломжгүй байгаа. Банкийг дахин бүртгэх асуудал арилжааны банкан дээр байхгүй. Гэхдээ санхүүгийн зах зээл дан ганц арилжааны банкнаас бүрддэггүй. Технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг олон аж ахуйн нэгжүүд байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүд арилжааны банкуудтай гэрээ байгуулсны үндсэн дээр олон төрлийн технологийн үйлчилгээг үзүүлдэг. Сүүлийн үед арилжааны банкууд төлбөрийн системийг дан ганцаараа хөгжүүлэхээ больсон. QR үйлчилгээг бий болгосон компани гэх мэт технологийн олон компани бий. Эдгээр компаниудад Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгоод явдаг. Зөвшөөрлийн хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн гурван хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгосон тохиолдолд дээр дурдсан компаниудын үйл ажиллагаа зохицуулалтгүй болно. Өнгөрсөн жил 583 сая гаруй цахим гүйлгээ хийгдсэн байдаг. Энэ цахим буюу картын гүйлгээ явахгүй болж картын процессорын үйл ажиллагаа зогсоно. Хуулийн бусад гэдэг хэсгийг хассанаар технологийн салбарыг хуульчилж, салбарын хөгжлийг хязгаарлах эрсдэлтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 107 (6839)

 

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

9 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

1 цаг 15 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

4 цаг 42 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

4 цаг 42 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

4 цаг 42 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

4 цаг 42 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

4 цаг 42 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

4 цаг 42 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

16 цаг 57 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

17 цаг 16 мин