Төсвөөс хүүхэд хамгаалалд 40 тэрбум төгрөг зарцуулжээ

2022-05-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Эх, үрсийн баярыг угтаж Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Хүүхэд хамгааллын хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг урьж ярилцсан. Тэрбээр Хууль эрх зүйн орчны хувьд хангалттай. Сайжруулах, засаж залруулах зүйл бий. Харин хууль эрх зүйн орчноо дагаад жил бүр хүүхэд хамгааллын төсөв нэмэгдэж байгаа. 2017 онд анх Хүүхэд хамгааллын хуулиуд батлагдаж эхэлж байх үед 900 сая төгрөгийг жилд төсөвлөдөг байсан бол 2018 онд 6.4 тэрбум, 2019 онд 7.6 тэрбум, сүүлийн гурван жилд дараалан тус бүр найман тэрбум төгрөгийг улсын төсвөөс хуваарилжээ. Нийлбэр дүнгээр нь үзвэл бараг 40 орчим тэрбум төгрөгийг хүүхэд хамгааллын салбарт зарцуулжээ гэж дүгнэж болно. Үүн дээр олон улсын байгууллагуудын хандив, тусламж, төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг нэмбэл жилд манай улсад хүүхдийн нэрээр их хэмжээний хөрөнгө мөнгө эргэлдэж байна гэсэн үг. Гагцхүү энэ мөнгө зөвхөн хүүхдэд, тэднийг хөгжүүлэх, эрхийг хамгаалахад  зориулах учиртай. УИХ зургаан жилийн өмнө баталсан хуулиудын хэрэгжилтэд хяналт тавихаас гадна эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах гарц шийдэл хайж байгаа учраас Нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ахлагчаар намайг томилсон.

Жишээ дурдахад, манай улсад хоёр жилийн өмнө зөвхөн гэртээ хүчирхийлүүлж, гэмтэж бэртсэн, цаашлаад эрүүл мэнд, амь нас нь хохирсон 25 мянган хүүхэд байсан бол цар тахлын үед энэ тоо 35 мянга болж нэмэгдсэн. Хүчирхийлүүлж, ямар нэг байдлаар эрүүл мэндээрээ хохирч, гэмтэж бэртэж буй энэ 35 мянган хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч хуулийн ямар ч хариуцлага хүлээдэггүй. ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын судалгааны институтээс хийсэн судалгааны тайланд 10 хүүхэд тутмын нэг нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэл, дөрвөн хүүхэд тутмын гурав нь сэтгэл санааны хүчирхийлэл, гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэл, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байна гэжээ. Хүүхдийн тусламжийн 108 утсанд хандсан 26503 дуудлагын зорилтот 10461 дуудлагад кейс үүсгэсэн. 4416 нь хүүхдийн эрх, хамгаалал, 760 нь бие махбодын хүчирхийлэл, 111 нь бэлгийн хүчирхийлэл, 900 нь сэтгэл санааны хүчирхийлэл, 710 нь үл хайхрах хүчирхийлэл, 2127 нь зөвлөгөө хүсэж дуудлага хийжээ. Ямар ч хүн энэ тоог сонсоод гар хумхиад зүгээр сууж чадахгүй. Сэтгэл зовнино, ямар ажил хийвэл ийм хариуцлагагүй байдал өөрчлөгдөх вэ гэдэг талаар хүчин зүтгэх нь мэдээж. Иймээс хүүхэд хамгааллын асуудал маань хөрсөн дээрээ ямар байна. Төсөв санхүүжилт нь хүрэлцэж байна уу, төсөв нь хүүхэд хамгаалалд зориулж байна уу, хүүхдийн мэргэшсэн ажилтнууд хэр бэлтгэгдсэн, хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудын уялдаа холбоо ямар байна гэсэн шат дараатай олон асуудлаар ажлын хэсэг ажиллаж байна. Хүүхдийн гэсэн тодотголтой бүх байгууллагад очиж ажиллаж, тулгамдсан асуудлыг нь сонсож байна. Ажлын хэсэг энэ чуулганы хугацаанд санал дүгнэлтээ гаргаж танилцуулах болно” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

11 цаг 48 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

13 цаг 6 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

15 цаг 43 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

15 цаг 43 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

15 цаг 43 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

15 цаг 43 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин