Б.Баярсайхан: Гэр бүлийн хуулийн шинэчлэл нэмэлт, өөрчлөлт төдийхнөөс хэтрэхгүй байна

2022-05-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Эх, үрсийн баярыг угтаж Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Хүүхэд хамгааллын хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг урьж ярилцсан. Тэрбээр “Жил бүрийн тавдугаар сард хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхэн ойн, Гэр бүлийн өдөр болдог, Эх, үрсийн баяр угтдаг  гэдэг утгаараа гэр бүл, хүүхдийн эрхийн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд аваачдаг үе л дээ. Гэхдээ хүүхэд хамгаалал бол цаг ямагт тордож, арчилж байх ёстой асуудал. Төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд, эцэг эх, багш хамт олон, олон нийтийн хяналтын гинжин хэлхээтэй, уялдаа холбоотой ажиллах шаардлагатай асуудал л даа. Хүүхэд хөгжил, хамгаалал, эрхийн асуудлаар манай улс найман конвенцод нэгдэн орж, 10 орчим хууль хэрэгжүүлж, гурван урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүд батлан гаргасан байдаг.

Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зургаан жилийн өмнө баталж хэрэгжүүлж байгаа харьцангуй “залуу” хууль. Эдгээр хууль бол хүүхэд хамгаалалд гарсан том дэвшил. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэх явцад хүүхдийн эрх, хамгааллыг илүү өндөр түвшинд аваачих, хүүхдэд хүртэх төсвийн өгөөж, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мэргэшүүлэх шаардлага гарч байна. Тиймээс УИХ дахь эмэгтэй гишүүд хамтран Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байгаа. Эдгээр хууль хэрэгжсэнээр хаалганы цаана үйлдэгддэг байсан хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл ил болж, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа үйлдлийн дэргэдүүр зүгээр нүдээ аниад өнгөрдөг хүн цөөрч байна. Энэ бол эерэг үр дүн. Хүүхэд хамгааллын асуудал бол нарны цацраг мэт олон асуудлыг багтаадаг. Хууль эрх зүйн орчин, хариуцаж буй төрийн байгууллагын үүрэг хариуцлага, эцэг эхийн үүрэг хариуцлага, нийгмийн оролцоо, хүүхдийн зан чанарын төлөвшил, хоол хүнсний шим тэжээл, цахим орчны хамгаалалт, сурч боловсрох орчин болон гэр орны аюулгүй байдал гээд олон талт харилцаа болон асуудал хамаарна. Хөдөлмөрийн хуулийн дээр дурдсан заалт бол үүний нэгээхэн хэсэг нь. Одоо Гэр бүлийн тухай хуульд бодлогын шинэчлэл зайлшгүй шаардлагатай. Энэ хууль 20 гаруй жилийн нүүр үзэж байгаа ч нэмэлт, өөрчлөлт төдийхнөөс хэтрэхгүй байна. Тиймээс энэ хуулийг шинэчлэн найруулж, нийгэмд хамгийн их тулгамдаж байгаа асуудал болох эцэг эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл салалтыг багасгах эрх зүйн орчныг сайжруулах шаардлага бий” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

11 цаг 44 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

13 цаг 2 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

15 цаг 38 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

15 цаг 38 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

15 цаг 38 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

15 цаг 38 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин