Б.Баярсайхан: Хөдөлмөрийн хуулийн 43.3 дахь заалт бол хүүхэд хамгааллын хамгийн үр дүнтэй шийдэл

2022-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Эх, үрсийн баярыг угтаж Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Хүүхэд хамгааллын хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг урьж ярилцсан. Тэрбээр “Сүүлийн үед хамгийн их ярьж хэлж, дуугарч байгаа сэдэв бол хүүхэд хамгаалал. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулах үед миний хувьд байгууллага бүр, ажил олгогч бүхэн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх заалтыг санаачлан тусгуулсан юм. Дэлгэрүүлж хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 нь “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэсэн заалт юм. Хөдөлмөрийн тухай хууль бол манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага, иргэний хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг суурь хууль. Өдөр тутмын амьдралд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг энэ хуульд анх удаа хүүхэд хамгааллын ээлтэй бодлого хэрэгжүүлэх заалт оруулна гэдэг том амжилт. Тиймээс хууль хэрэгжиж эхэлсэн цагаас эхлэн салбарын яам, агентлаг, ажил олгогчдод хандан 43.3 дахь заалтын ач холбогдол, үр дүнг сурталчилах, мэдээлэх, ажил хэрэг болгохыг хүсэж байгаа хэрэг л дээ. Хэд хоногийн дараа болох Эх, үрсийн баяраар хүн бүр, бараг байгууллага болгон л хүүхэд багачууддаа амттанаар дүүрэн бэлэг өгч баярлуулдаг шүү дээ. Бэлгийг бол хэзээ ч өгч болно. Харин баярын өдрөөр нь хүүхэд хамгааллын талаар хуулиар хүлээсэн заалтаа байгууллага бүхэн хэрэгжүүлж хүүхдүүддээ бэлэг баривал аав ээжүүд ч баярлана. Монгол Улсын ирээдүй болсон үр хүүдүүдэд маань ч хамгийн хэрэгтэй ажил болно” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

11 цаг 49 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

13 цаг 7 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

15 цаг 44 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

15 цаг 44 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

15 цаг 44 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

15 цаг 44 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин