Д.Амарбаясгалан ХБНГУ-ын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсыг буцааж оруулах хүсэлт тавьжээ

2022-05-26
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

МАН-ын төлөөлөгчид Германы социал демократ намын урилгаар албан ёсны айлчлал хийгээд эх орондоо ирлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Н.Энхболд, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн нар багтсан байна.

Германы Социал демократ нам нь Герман дахь гол нөлөө бүхий үндсэн хоёр улс төрийн хүчний нэг бөгөөд 1863 онд байгуулагдсан. Тус нам 2021 оны есдүгээр сард ХБНГУ-ын Бундестагийн ээлжит сонгуулиар ялалт байгуулж, 2021 оны арваннэгдүгээр сард Ногоон нам, Чөлөөт ардчилсан намтай шинэ Засгийн газрын эвсэл байгуулан ажиллаж байгаа юм.

Айлчлалын хүрээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын төлөөлөгчдийг Германы Социал демократ нам (СДН)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кэвин Кьюнерт хүлээн авч уулзсан байна. Германы СДН-ын хувьд 159 жилийн настай ахмад нам. Харин МАН 101 жилийн түүхтэй. Зуун дамнасан түүхтэй намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт, ярилцлага тун сонирхолтой болжээ.Германы СДН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кэвин Кьюнерт “Манай намын хувьд өнөөдөр хамгийн хурц асуудал бол Ковид-19 цар тахлын дараах цахим шилжилт, цаг уурын өөрчлөлт, Орос-Украины нөхцөл байдлын үеийн дэлхийн улс төр, гадаад бодлогын өөрчлөлт болж байна.

Нийгэмд шилжилт хурдтай явагдаж, шинэ залуу үеийнхний үзэл бодол өөрчлөгдөж байна. Улс төрийн нам цаг үеэ сайн мэдэрч олон нийттэй харилцах коммуникацыг их хурдтай хийж байх ёстой гэдгийг бид мэдэрч байгаа. Тиймээс бид намаа орчин үеийн нам болгохын тулд багагүй зүйл хийж байна. Цаашид ч ажиллах шаардлагатай байгаа. Германы СДН бол 159 жилийн настай хуучны нам тул хэн ч орчин үеийн нам гэж үздэггүй байсан. Сонгуульд ялахад өнгөрсөн үеийн гавьяа зүтгэл нөлөөлөхгүй гэдгийг бид ойлгож, өнөөгийн нийгмийн бүтцийг төлөөлөх ёстой гэдгийг мэдэрсэн.

Тухайлбал, бид Бундестагийн сүүлийн сонгуульд залуу нэр дэвшигчдийг олноор өрсөлдүүлж амжилттай оролцлоо. Өдгөө Бундестагийн гишүүдийн дөрөвний нэг нь 35-аас доош насныхан байгаа” гэдгийг онцолсон байна.Уулзалтын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Та бүхэнд тулгамдаж буй асуудлыг МАН ч мөн адил туулж байна. МАН 100 жилийн настай улс төрийн ууган намын хувьд шинэчлэлийг өөрөөсөө эхлүүлж, шинэ зууны бодлогын нам болохоор хичээн ажиллаж байна. Германы СДН-ын удирдлагад залуу хүмүүс гарч ирсэн.

МАН ч мөн адил шинэ залуу удирдлагуудтай болсон. МАН 30 дахь Их хурлаа хийж, үзэл баримтлалаа тодотгож, социал демократ нам гэдгээ зарлаж, “Шинэ эрин дэвшилтэт бодлого” хөтөлбөрөө баталсан. Хүн бүрт сайхан амьдрах тэгш боломжийг олгож, нийгмийн нөөцийг шударга хуваарилах, хүн бүр харилцан хариуцлага хүлээж, бие биеэ дэмжин, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажилладаг нийгэм байгуулах нь "Шинэ эрин дэвшилтэт бодлого"-ын гол зорилт юм. Цаашид дэвшилтэт бодлогын цахим нам болоход танай намын туулсан зам, олсон туршлагаас суралцахын хамт ардчилал, хүний эрхийн чиглэлээр өөрийн туршлагыг хуваалцах, хамтран ажиллахад бэлэн байна. Өнөөгийн хямралт нөхцөл байдалд Монгол Улсын гуравдагч хөрш, гол түнш болсон ХБНГУ бидний нөхцөл байдлыг сайн ойлгож, тусламж дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлээсэй” гэж хүсэж байгаа гэдгээ илэрхийлжээ.

 

НИЛС АННЕН ХӨГЖЛИЙН АЛБАН ЁСНЫ ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ОРНУУДЫН ЖАГСААЛТАД МОНГОЛ УЛСЫГ БУЦААЖ ОРУУЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ

 

Айчлалын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны парламентын Төрийн нарийн бичгийн дарга Нилс Аннентай уулзсан байна. Эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын хөгжил, дэвшлийг тууштай дэмжиж ирсэн гуравдагч хөрш ХБНГУ-тай харилцааны түвшинг ахиулж, хамтын ажиллагааг стратегийн түншлэлд хүргэхийг зорьж байгаагаа онцлон тэмдэглэжээ. Мөн ХБНГУ-ын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны (ХБХА) хүрээнд байгаль орчин, эрчим хүч, эдийн засгийн салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж, Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан. Гэвч ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсыг Хөгжлийн албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх орнуудын жагсаалтаас 2024 онд гаргах шийдвэр гаргасан. Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн энэхүү хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Ноён Нилс Аннен Д.Амарбаясгалангийн хүсэлтийг хүлээн авч, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэхдээ “Өмнөх Засгийн газар Монгол Улсыг Хөгжлийн албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх орнуудын жагсаалтаас хасах шийдвэр гаргасан хэдий ч та бүхний хүсэлтийн дагуу буцаан оруулах чиглэлээр идэвхтэй, дэмжиж ажиллана” хэмээн мэдэгдсэн байна. Цаашид Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаагаар зогсохгүй эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлогын хүрээнд туршлага солилцож, хамтын ажиллагааг идэвхтэй байлгаж, дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг тэрбээр онцолжээ.

Үүнээс гадна айлчлалын үеэр “Хөгжлийн бодлого хамтын ажиллагааны хөтөлбөр”-т Монгол Улсыг буцааж оруулах тал дээр Германы Социал демократ намын /ГСДН/ Бундестагийн бүлгийн дарга Михаел Мюүллер, ГСДН-ын Бундестагийн бүлгийн гадаад бодлого, хөгжлийн хамтын ажиллагаа, Батлан хамгаалах, Хүний эрхийн асуудал хариуцсан дэд дарга Габриела Хайнрихь, Бундестагийн гишүүн, ГСДН-ын бүлгийн гадаад бодлого хариуцсан төлөөлөгч Нилс Шмид, ГСДН-ын Холбооны үйл ажиллагаа хариуцсан Нарийн бичгийн дарга Жессика Вишмайер нар дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

 

Рольф Мьютцених: ЭНХИЙГ ЭРХЭМЛЭГЧ, ЭРХ ЧӨЛӨӨ, ШУДАРГА ЁС, ЭВ САНААНЫ НЭГДЛИЙН ЗАРЧМЫГ БАРИМТАЛДАГ СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЧУХАЛ

 

Айлчлалын үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, УИХ дахь Монгол-Германы бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар ХБНГУ-ын Бундестаг дахь Германы СДН-ын бүлгийн дарга Рольф Мьютценихтэй уулзсан байна. Уулзалтын үеэр Герман-Монголын хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эрх баригч намуудын улс төрийн бодлого, түншлэл чухал үүрэгтэй гэдгийг онцолжээ.

Германы СДН Бундестагийн сонгуульд оролцохдоо “Ирээдүй, Хүндлэл, Европ” гэсэн уриатайгаар оролцож, уур амьсгалын өөрчлөлт, зохистой хөдөлмөр, шударга ёсыг бэхжүүлэхээ амласан. Мөн тус нам залуу нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэж чадснаараа амжилт олж, эвслийн Засгийн газраа байгуулаад байгаа юм. Энэ талаар ноён Рольф Мьютцених “Энэ удаагийн Бундестагийн сонгуулиар Германы СДН олон залуу гишүүнийг нэр дэвшүүлж ялалт байгуулж чадсан. Хоёр намын хамтын ажиллагаандаа эдгээр залуу гишүүнээ татан оролцуулж, Герман-Монголын хоорондын улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахдаа бид баяртай байна” хэмээсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл өндөр байна.

МАН даян дэлхийн энхтайван, улс орнуудын тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн социал демократ үзэл санааны түүчээ, төлөвшиж нягтарсан, дэвшилтэт бодлого бүхий нам болохын хувьд Германы СДН болон Бундестаг дахь Германы СДН-ын бүлэгтэй нягт хамтран ажиллах, харилцаагаа улам бүр өргөжүүлэх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлжээ. Мөн Бундестаг дахь Германы СДН-ын бүлгийн төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлал хийхийг урьсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 105 (6837)

 

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

21 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

1 цаг 27 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

4 цаг 55 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

4 цаг 55 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

4 цаг 55 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

4 цаг 55 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

4 цаг 55 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

4 цаг 55 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

17 цаг 9 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

17 цаг 29 мин