С.Одонтуяа: 7000 лиценз тарааж, 550 сүм хийд байгуулах эрхийг олгосон

2022-05-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ:

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос  “Монгол Улсад төрийн зохицуулалтыг оновчтой болгох нь” хэлэлцүүлгийг  Төрийн ордонд зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ““Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд олсон ололтыг бататгаж, алдсан алдаанаас сургамж авч, шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхлэхэд төрийн зохицуулалтын механизмыг чадварлагаар ашиглах шаардлага тулгарч байна.Бид өнгөрсөн он жилүүдэд эрэлт, нийлүүлэлт бүхнийг зохицуулаад явна гэж зах зээлийн үл үзэгдэгч гарт найдаж байснаас төрийн зохицуулалтыг сонгодог утгаараа хэрэгжүүлж чадаагүй. Хяналтгүй, зохицуулалтгүй, замбараагүй гэмээр үзэгдэл газар авч, нутаг дэвсгэрийнхээ ихэнх хэсгийг хамарсан 7000 гаруй лицензийг тооцоо судалгаагүй тарааж, 550 сүм хийд, 60-70 телевиз, 200 гаруй их дээд сургууль байгуулах эрхийг олгожээ.

Дэлхий нийтэд үүсээд байгаа нөхцөл байдал биднийг өмнөх шигээ амьдарч болохгүйг харуулсаар байна. Аливаа сорилт буюу хямрал үргэлж шинэ боломжийг нээдэг. Бид бүхнийг шинээр сэтгэж, шинээр хийж бүтээх эргэлтийн цэг дээр ирээд байна. Хандлагаа өөрчлөх цаг боллоо. Монголчууд өөрсдөө хэрэгцээт зүйлсээ бүтээж, үйлдвэрлэж байж бусдаас хараат байдлаа залруулж чадна. Монголын хөгжлийг монгол хүн бүрийн амьдралын чанар дээшилсэн эсэхээр л хэмжинэ. Монгол хүн эх орондоо хийх ажилтай, ашиг орлоготой, орох оронтой, дутах юмгүй, сайхан  амьдрах тэр бүх боломжийг төр бүрдүүлэх учиртай. Үүнийг төрийн зохицуулалтгүйгээр хийх боломжгүй. “Алсын хараа 2050” үзэл баримтлалд тусгагдсан хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улс 2021 оноос эхлэн эдийн засгаа жил тутам 7 орчим хувиар өсгөж байх ёстой. Гэтэл 2022 онд Монгол Улсын эдийн засаг 2.5 хувиар агшиж, 2023 онд огт өсөхгүй байх гэсэн тооцоог Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас гаргаад байна.Эдийн засгийн өсөлт буурахад инфляцын дарамт, хил гааль, тээвэр логистикийн асуудал голлон нөлөөлж, хилийн боомтууд хаалттай байгаа учраас дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтийг ашиглах боломж буураад байна. Энэ нөхцөлд бид эдийн засгийн өсөлтийг бууруулахгүй, тогтвортой байлгахын тулд боломжтой бүх арга хэмжээг авч, ажлын байруудыг шинээр бий болгох идэвх санаачилгыг бүх талаар дэмжиж, экспортыг төрөлжүүлэх, эрчим хүчний болон түлш, шатахууны хараат байдлыг бууруулах, хүнсний хангамжид онцгой анхаарч,  мал аж ахуй, газар тариаланд оруулах хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрийг дэмжих, ялангуяа орон нутагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, фермерийн аж ахуйг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг кластер байдлаар хөгжүүлэх хэрэгтэй байна” хэмээгээд энэхүү хэлэлцүүлгээс шинэлэг, ухаалаг шийдлийн олон санал гарна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

11 цаг 58 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

13 цаг 15 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

15 цаг 52 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

15 цаг 52 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

15 цаг 52 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

15 цаг 52 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин