Х.Баттулга явж, Ц.Элбэгдорж ирэх үү?

2022-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Дамдин-Очир

Нэг АН-ынхан нь даргаараа Х.Баттулгыг бүртгүүлэх гэж өнгөрсөн өдрүүдэд Дээд шүүхийг нэлээд шахлаа. Чухамдаа улс төрийн шахалт гэвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлийн хэдэн өдөр Дээд шүүх рүү хандсан АН-ынхны үйлдлийг л хэлэх биз ээ. Гэвч АН-ынхан тэгтлээ шахсан ч Дээд шүүх гүрийхийг үзүүлэв. Тэгж тэгж долоо хоногийн сүүлийн өдөр Х.Баттулгыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ татлаа. Өөрсдөө, өрөөл бусдын зүгээс янз бүрийн л тайлбар хэлж байна. Гэхдээ нэг магадлал өндөртэй мэдээлэл “тэнэж” явааг дуулгая. Х.Баттулга цаашид АН-ыг тойрч улс төр хийхээ больж буй бололтой. Тэрбээр Тусгаар тогтнолын төлөөх нам байгуулахаар болжээ. Одоогоос бараг хоёр сарын өмнө ийм мэдээлэл бас яригдаж л байсан. Энэ удаад гарч буй мэдээллээр Х.Баттулгатай хамт Ж.Батзандан, Г.Уянга, С.Ганбаатар нар тэр шинэ намд нь хүчин зүтгэхээр болсон гэж байна.

Тэгвэл нөгөө АН нь ротацийн сонгууль зарлачихаад байна. ҮБХ-ны гишүүдээ шинэчилнэ. Энэ сарын 29-нд ротацийн сонгууль нь болох юм байна. Тэгэхээр ирэх өдрүүдэд АН-ын ҮБХ-ны гишүүнд горилогчид “тойрог”-ууддаа ажиллана. Ийнхүү ротацийн сонгууль зарласан нам нь “Эрдэнийн АН” гэдэг нь юм. Энэ сонгуульд АН-ын хуучин ҮБХ-ны гишүүдийн 80 орчим хувь нь бүртгүүлсэн гэх мэдээлэл бий. Ямартай ч энэ намын хууччуул, 1970-аад оныхон, 1980-аад оныхны гол төлөөлөл болсон гишүүд нэр дэвшиж бүртгүүлсэн. Тэгэхээр “...АН-ын хүчний төвлөрөл ийшээ ханарлаа” гэсэн дүгнэлтийг тал бүрээс хийж эхэллээ. Мөн энэ АН-ын ротацийн сонгуульд Ц.Элбэгдорж бүртгүүлсэн. Тэрбээр ингэж орж ирсэн нь нэлээд анхаарал татаж байгаа юм. ҮБХ-ны гишүүн болохоор бүртгүүлэхдээ л “хэл ам” татлаад эхэлжээ. “...2024 онд Ховдоо бараадна” гэсэнд нь Б.Пүрэвдоржоос эхлээд бухимдаад сүйд болж байна гэх яриа улс төрийн хүрээнд тарсан байна. Гол нь Ц.Элбэгдоржийг “...АН-ын дарга болох гэж байна” гэсэн яриа хөөрөө нэвт явж байна.

Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж АН-д ирж, Х.Баттулга АН-аас явж магадгүй нь гэсэн үг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 102 (6834)

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

11 цаг 41 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

12 цаг 59 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

15 цаг 36 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

15 цаг 36 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

15 цаг 36 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

15 цаг 36 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин