Б.Энхбаяр: Сургууль, цэцэрлэгээс хэмнэчихээд гишүүд тойрогтоо төсөв нэмж байна

2022-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Төсөв тойрсон, хулгай хийдэг том схем УИХ дотор байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийг Төсвийн байнгын хороо нааш цааш нь болгодог юм байна. УИХ-ын гишүүд Төсвийн байнгын хорооноос их хамааралтай болсон. Тухайн гишүүний хувь заяа, дахин сонгогдох эсэхийг Төсвийн байнгын хороо базаад сууж байдаг. Гишүүд хадаг барьж гуйдаг. Байнгын хороо болохоор гишүүдийг ялгадаг, царай хардаг, төсвийг нь ихэсгэж, багасгадаг.

30 мянган хүнтэй хамгийн том хороо болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд сургууль байгуулах асуудал. Үүнд зориулж энэ оны төсөвт таван тэрбум төгрөг суулгасан. Гэтэл хэмнэлтийн бодлогын хүрээнд гээд энэ төсвийг 1.4 тэрбумаар багасгасан. Бүх л тойргийн энэ мэт зардлыг хэмнэж байгаа гэж бодтол бусад гишүүдийн тойрогт нэмсэн байсан. Сарын өмнө төсвийн тодотгол хийхэд Увс аймагт төсөв нэмсэн байсан. Харин Баянзүрх дүүрэгт “Шинэ хөдөө” гэдэг төсөл нэмсэн. Улаанбаатар хотын хамгийн хотожсон дүүрэгт “Шинэ хөдөө” гэдэн төсөл хэрэгжүүлэх нь. Яасныг нь тодруулахад Төсвийн байнгын хорооны хэдэн хүн шийдсэн байдаг”гэв. Харин Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Хуулийн дагуу бүгд явж байгаа. Тэнд хэн нэгэн хүн мэдээд шийдээд байдаг зүйл биш. Ч.Хүрэлбаатар гэдэг хүнд дургүй байж болно. Гэхдээ УИХ руу нулимаад байх хэрэггүй. Баянзүрх дүүрэгт “Шинэ хөдөө” гэдэг төсөл хэрэгжүүлэх гэж байгаа эзнийг нь олж ярь” гэсэн тайлбар өгөв.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

12 цаг 3 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

13 цаг 21 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

15 цаг 58 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

15 цаг 58 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

15 цаг 58 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

15 цаг 58 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин