Газрын тосны үйлдвэр дотоодын хэрэглээний 50-60 хувийг хангана

2022-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал уригдлаа. Тэрбээр “Манай улсын гадагшаа гаргаж байгаа экспортын бүтээгдэхүүний 90-ээс дээш хувь нь боловсруулаагүй эсвэл анхан шатны боловсруулалт хийгдсэн байдаг. Гэтэл импортын томоохон хувь нь эцсийн бүтээгдэхүүн байна. Энэ урвуу хамаарлын үр дагавар эцэстээ бид үйлдвэрлэгч байхгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгуулсан жилүүд өнгөрлөө. Ялангуяа, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэргээр стратегийн чухал төслүүдээ эрэмбэлж, хөдөлгөх ёстой юм байна гэж үзэж Засгийн газар зоригтой алхмуудыг хийж байна.Газрын тос боловсруулах үйлдвэр 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар босч байгаа мега төсөл. Цар тахалтай холбоотойгоор бүтээн байгуулалт удааширсан зүйл бий. Гэхдээ 2025 он гэхэд ашиглалтад оруулахаар  төлөвлөж  байна. Ингэснээр дотоодынхоо шатахууны хэрэглээний 50-60 хувийг хангах болов уу гэж тооцоолж байгаа. Үлдэгдлийг нь гаднаас импортолж болно. Нэг ёсондоо газрын тос авч байгаа эх сурвалжаа илүү төрөлжүүлэхээс гадна нефть-химийн үйлдвэрлэл хөгжих суурь тавигдана. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрлэл хөгжихөд орц нь болдог бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэн чухал юм.Аж үйлдвэржиж байж л улс орнууд хөгжиж байгааг харж байна. Эдийн засгаа тэлж, ажлын байраа нэмэгдүүлж байж эрүүл мэнд, боловсрол руугаа илүү даацтай хөрөнгө оруулна. Илүү олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж тэр хэмжээгээр чадавхижна. Дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болсноор үнийг дэлхийн зах зээл дээрээс хямдралтайгаар борлуулах боломж нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа. Үйлдвэр ашиглалтад орсноор евро-5 стандартын буюу дизель, АИ-95, онгоцны түлш гэх мэт бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэнэ” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Ene bol.tom neft oruuldag kompanuudin hiij bga ajil ted uildwerlegjid bish naimaajid belen binzen tulsh gaz oruulaj ieed ih menge nemj zardag ted barij vaigaa neftiin uildweriig dampurulah geed nzsn buriin ym hiij bijij bga bidend hymd binzentei bolgohiig husehgui ted bol muu yriin humuus ted
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

11 цаг 45 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

13 цаг 3 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

15 цаг 40 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

15 цаг 40 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

15 цаг 40 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

15 цаг 40 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин