Т.Доржханд: Үндсэн хуулийг өөрчилье гэсэн нийгмийн хүлээлт үүсчээ

2022-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн 100 мянган иргэний  гарын үсгийг УИХ-ын даргад хүлээлгэн өгчээ. Хөдөлмөрийн үндэсний намаас өнгөрсөн долоо хоногт “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриатай тайван жагсаалыг зохион байгуулсан. Энэ үеэр оюутны холбоод,  залуусын төлөөлөл, нийслэлийн иргэд иргэд өргөнөөр оролцож  ард түмний амьдрал дээшлэхгүй байгааг, энэ бүхэн тогтолцоог өөрчлөхгүйгээр сайжрахгүй гэсэн  шаардлагыг тавьсан. УИХ-ын зүгээс  шаардлагыг хүлээн авч таван хоногийн хугацаа өгсөн юм. Т.Доржханд гишүүн хэлэхдээ “Бид энэ  хугацаанд  21 аймаг, есөн дүүргийн иргэдтэй уулзаж, яагаад сонгуулийн системийг өөрчилж холимог тогтолцоотой болох ёстой юм бэ гэдгийг ярилцлаа. Үр дүнд нь иргэд тогтолцоог өөрчлөхийг дэмжиж байна. Арван хүн тутмын нэг нь гарын үсэг зурсан. Ингэхдээ өөрөө зураад зогсохгүй гэр бүлийнхнээ оролцуулна гээд авчирч байсан. Өнөөдрийн байдлаар буюу долоо хоногийн хугацаанд 100 мянга гаруй иргэний  гарын үсэг цуглаад байна. Гадаад суугаа монголчууд  цахимаар гарын үсгээ илгээж байгаа.  Одоогийн байдлаар цахимаар 3.000 гаруй гарын үсэг цугларсан. Бид эдгээр гарын үсгийг УИХ-ын даргад хүлээлгэн өглөө. Иргэд Үндсэн хуулийг өөрчлөхийг шаардаж байна. Нэмэлт, өөрчлөлт оруулах нийгмийн хүсэлт шаардлага үүссэн байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

11 цаг 58 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

13 цаг 15 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

15 цаг 52 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

15 цаг 52 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

15 цаг 52 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

15 цаг 52 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин