Л.Оюун-Эрдэнийн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний зун

2022-05-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

Улс орон эдийн засгийн хямралтай байна. Дэлхийг хэрсэн ковид, Орос Украины зөрчлийн сүүдэр бидэн дээр тусаж байгаа нь энэ. Амаргүй байна. Хил хаалттай. Шатахууны үнэ нэмэгдсэн. Ер нь амьдралын өндөр асар өндөр болсон. Худалдан авалт муудсан. Бизнесүүд дампуурсан. Саяхан Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга “...1200 компани дампуурсан” гэж мэдэгдсэн байна. Ноцтой мэдээлэл шүү. 

Улс төрийн намууд ч дор бүрнээ “зүдгүүр”-тэй байна. Гуч гаруй жил хуралдсан тогтолцооны гажуудлын идээ бээр захаасаа шахагдаж эхэлж байгаа нь тэр. Эрх барьж байгаа Ардын нам ч дотроо түжигнээтэй. Хэд хэд нь Хөгжлийн банкны хэрэгт холбогдчихсон. Ардчилсан нам бужигнаатай. Аль даргаа дагахаа мэдэхээ больцгоочихсон. ХҮН хүртэл том өөрчлөлттэй. Ингэж болдог юм уу, үгүй юу, бүү мэд, энэ нам “...Үзэл баримтлалаа солилоо” гэж зарласан. Жижиг намын нөхдүүд ч Төрийн ордон бараадаастай. Нэг намын нөхөр Төрийн ордон тойрч сунаж мөргөлөө. Дуусгасан уу үгүй юу мэдэгдсэнгүй. Бас нэг хөгийн популист төрийн томилолтоос бултаж ирснээ Төрийн ордны гадаа хэвлэлийнхнийг цуглуулж байгаад ярив. 

Энэ мэт хаврын улс төр халуун ч юм шиг, бүлээн ч юм шигээр зун руу шилжиж байна. 

Зун бол улс төр амарна. Энэ гарцаагүй. Нэгэнт тогтсон уламжлал гэхэд болно. 

Харин зундаа засаг захиргаа л бүтээн байгуулалтаа хийх ёстой болдог юм. Энэ жил ч тэгэх биз.

Гэхдээ энэ зун урьдынхаас өөр болно. Магадгүй, ковидтой, тэрнээс үүдсэн хямрал дунд өнгөрөөсөн сүүлийн хоёр зунаас ч тэс өөр байх биз ээ. 

Учир нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээний томоохон бүтээн байгуулалт энэ зун эхэлж, нэлээд ахих ёстой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр “автор”-лагддаг “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг УИХ-аас 2020 оны сүүлчийн өдөр баталж өгч байлаа. Энэ бодлого зургаан чиглэлтэй. Энэ тоогоор чиглүүлж явуулах бодлого юм л даа.

Өөрөөр хэлбэл, “Шинэ сэргэлтийн бодлого” нь боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн үндсэн зургаан багц асуудлаас  бүрдсэн. “...Эдгээр зорилтуудыг цаг алдалгүй шийдвэрлэхэд хөгжлийн 20 төсөл хэрэгжүүлэх ёстой” гэсэн.  Мөн эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд эхний ээлжинд 28 хуульд нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийх болон шинээр хууль өргөн барих зайлшгүй шаардлагатай хэмээсэн. Тэр бүгдийг УИХ, Засгийн газар үндсэнд нь шийдчихсэн.

Одоо амьдрал дээр хэрэгжих учиртай. Ер нь иймэрхүү бодлогын талаар манайд нэг тогтчихсон ойлголт байдаг. Тэр нь юу юм гэхээр сүртэй сүртэй хөгжлийн хөтөлбөр баталдаг. Биелдэггүй. Тэр байтугай хөдөлдөг ч үгүй. Цаасан дээр л үлддэг. Энэ “Шинэ сэргэлтийн бодлого” ч тийм л хүлээлттэй байсан. Байсан ч гэж, тэгж үздэг нь “...Биелнэ” гэж найдаж буйгаасаа хамаагүй олон.

Чухамдаа “Шинэ сэргэлтийн бодлого” ажил болох уу, ам байсан уу гэдгийг бид энэ зун л харна.

Эх сурвалжуудын мэдээллээр, ер нь өнгөрсөн өвөл энэ бодлого батлагдсанаас хойш Засгийн газар эдгээр төслүүд дээр ажилласан гэхэд болно. Ерөнхий сайдын хувьд ч энэ жилийн төсөв, гадаадын хөрөнгө оруулалт, түүнийг дагаж хийгдэх “зургаан сэргэлт”-ийн хүрээний томоохон бүтээн байгуулалтууд дээр фокуслаж ажиллажээ. Засгийн газрын хуралдаанууд дээр эдгээр бүтээн байгуулалтын ажлуудыг нэгбүрчлэн ярьж шийдсэн. Өөрөө бүх ажлын хэсгийг ахалж, шинэ сэргэлтийн том ажлуудын бэлтгэлийг чимээ багатай, чамбай хийсэн гэх мэдээллүүд байгаа юм.

Ирэх зургадугаар сард Тавантолгойн цахилгаан станцын нээлт болно. Өөр бусад, эрчим хүч энэ тэр гээд хэд хэдэн том бүтээн байгуулалтын нээлтийг сарын дараа хийх юм байна. Гашуунсухайтын төмөр замыг долдугаар сард хүлээж авахаар зарласан. 

Эхэнд хэлсэнчлэн Монгол Улс ковид, хил хаалттай байгаа зэргээс болоод багагүй цохилт авч байна. Таатай биш байгаа юм. Гэвч энэ хооронд “зургаан сэргэлт” дээр дориухан ажиллаж чадсан бол удахгүй үр дүнгээ өгнө. Боомтууд дээр авч байгаа арга хэмжээ гэхэд л хил нээлттэй болсны дараа манай гол экспорт “урсана” гэсэн үг.

Энэ мэтчилэнгээр Л.Оюун-Эрдэнийн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний зун ямар байх нь ганц сарын дараагаас харагдаж эхлэх нь.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 93 (6825)

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

15 цаг 31 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

16 цаг 49 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

19 цаг 26 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

19 цаг 26 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

19 цаг 26 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

19 цаг 26 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин