Э.Батшугар: Зарагдаж байгаа эмийн 33 хувь нь эрүүл мэндэд эрсдэл учруулж байна

2022-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Эм үйлдвэрлэх процессын бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг чанартай байлгахад түүнийг хянадаг тогтолцоо сайн байхаас аргагүй. Эрүүл мэндийн салбар бүтэн 30 жил тендер гэдэг нэрийн дор дандаа хямд үнэтэй эм авсаар байгаад чанаргүй муу эмээр эрүүл мэндийн салбар дүүрсэн байна. Улсын бүртгэлд ороогүй эмийг ганзагаар зөөх, дэлхий нийтэд хэрэглэхээ больсон эмийг бүртгэлээсээ хасахгүй байх тохиолдол гарч байгаа. Харамч хүн арав дахин төлнө гэдэг шиг нэг хүнийг чанартай эмээр долоо хоног эмчлэх байсныг 14-21 хоног эмчилж байгаа. Монгол Улсад антибиотикт тэсвэртэй халдвар их байна. Шарх, хатгаа, буглаа эдгэхгүй удаж байгаа. Гадаадад очоод антибиотик хэрэглэхээр долоо хоногт эдгэчихдэг. Тийм учраас өвчнийг хурдан эмчилж, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах нь эмийн чанартай шууд холбоотой" гэв.

УИХ-ын гишүүн Э.Батшугар "Зарагдаж байгаа эмийн 33 хувь нь хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж байна гэсэн судалгаа гарсан. Дахин цэвэрлэсэн тариур орж ирж байна гэх яриа бий. Ямар ч бүртгэлгүй эм зах зээлд зарагддаг. Жижиглэнгийн болон бөөний худалдааг анхаарах ёстой" гэдгийг хэлэв.

Эх сурвалж: www.polit.mn

Зочин
Эмийн сангуудыг хянаж шалгаж цөөлөх хэрэгтэй.Чанартай бүртгэлтэй сайн чанарын эм тариур зарах хэрэгтэй.Батшугар дахин цэвэрлэсэнтариур хаана ямар эмийн сан зарж байгааг мэдэж байгаа болохоор тэр эмийн сангууд эмнэлэгүүдийг шалгаж нэр хаягийг нь ил болгож хатуу арга хэмжээ ав ажиллах эрхийг нь бүрмөсөн цуцлах хэрэгтэй
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

15 цаг 24 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

16 цаг 41 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

19 цаг 18 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

19 цаг 18 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

19 цаг 18 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

19 цаг 18 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин