С.САРУУЛ
Баасан гарагийн чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн хэмнэлтийн хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд төр хэмнэж чадахгүй юм байна хэмээн бухимдаж микрофоноо шидэж, хурлыг орхиж гарлаа. Тэрбээр “Анх удаа микрофоноо шидэж, хурал хаялаа. Энэ парламентад олон залуус орсон учир өөрчлөлт гарах болов уу гэж их найдаж байв. Урам хугарч, дургүй хүрч байна. Үр дүн гарахгүй бол ингэн ингэн парламентын суудал бөглөж, чихэртэй цай ууж суух шаардлага байна уу” хэмээн байр суурь илэрхийллээ.
Эх сурвалж: www.polit.mn