Б.Бат-Эрдэнэ: Гишүүд хуулийн байгууллагад ажиллах бололцоог нь олгож, шалгуулах хэрэгтэй

2022-04-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ОЛДОХ

УИХ-ын Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга, Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Б.Бат-Эрдэнээс нэр бүхий дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцсэн хурлын талаар тодрууллаа.

-Халдашгүй байдлын дэд хороо  бүрэн эрхийг нь түдгэлзүүлж яллагдагчаар татахаар УЕП-ын газраас оруулж ирсэн нэр бүхий дөрвөн гишүүний асуудлаар  өчигдөр хуралдсан. Энэ үеэр Халдашгүй байдлын дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Н.Энхболд ямар учраас оролцоогүй юм бол?

- Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд covid хүрсэн, чөлөөтэй байгаа гэсэн. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийдвэр гаргаж намайг Халдашгүй байдлын дэд хорооны хурлыг даргалж хуралдуул гэсэн үүрэг чиглэл өгсөн. Тэр дагуу Халдашгүй байдлын дэд хороо 11.10 цагаас орой 19.30  цаг хүртэл хуралдсан. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороо бүх асуудлыг шийддэг мэт олон нийт ойлгоод байдаг тул та бүхэн нийгэмд мэдээлж өгөөрэй. ТЭр нь юу вэ гэвэл  дэд хорооны хурлыг намайг даргалаад сууж байхаар тэр чиглэлийн бүх асуудлыг хариуцдаг юм байна гэж ойлгох вий.  Халдашгүй байдлын дэд хорооны дарга эзгүй байгаа учраас хурлыг  УИХ-ын дэргэдэх зөвлөлийн шийдвэрийн дагуу би удирдаж явуулсан юм шүү.

-Дөрвөн гишүүнтэй холбоотой яг ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Хуралдаанаар нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Долоон цаг гаруй хуралдаж, ажлын хэсэг, Улсын ерөнхий прокурор, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга, комиссар, Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч гэсэн бүрэлдэхүүнтэй хуралдсан. Танилцуулга, тайлбаруудыг авсан. Зарим тайлбар,  тодруулгатай холбоотой зүйлүүдийг тодруулан өнөөдрийн дотор хариу өгөх албан тушаалтнууд нь УЕП-оос   Халдашгүй байдлын дэд хороонд  мэдээллээ ирүүлэхээр тохирсон. Түүнчлэн бүрэлдэхүүн, нэг хүн буюу Халдашгүй байдлын дэд хорооны дарга эзгүй байгаа учраас бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдая гэсэн саналтайгаар хурлыг түр завсарлуулсан байгаа.

-Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Өмнө нь ч сэтгүүлчдэд хэлсэн, дахиад хэлье. УЕП, АТГ зүгээр хүний нэр оруулаад ирчихдэггүй байх. Тодруулж, нягталсан байж таарна. Хуулийн байгууллагын хүрээнд мөрдөн шалгах хэрэгтэй байна. Ийм үндэслэл байгаа учраас бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирж байгаа байх. Би тав дах удаагаа Улсын Их Хуралд сонгогдож ажиллаж байхдаа ийм байр суурьтай явж ирсэн. Миний байр суурь одоо ч  тодорхойа. Хэрэг асуудалд холбогдсон УИХ-ын гишүүд бүрэн эрхээ түдгэлзүүлээд, хуулийн байгууллагад ажиллах бололцоог нь олгож, шалгуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

16 цаг 34 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

17 цаг 52 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

20 цаг 29 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

20 цаг 29 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

20 цаг 29 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

20 цаг 29 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин