Г.Амартүвшин: “Вертекс Майнинг” компанид давуу байдал үүсгэж, улсад 33 тэрбумын хохирол учруулсан гэж надад хэрэг үүсгэжээ

2022-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Халдашгүй байдлын дэд хорооны хурлын дараа  сэтгүүлчдэд тайлбар өглөө.

-УЕП ямар үндэслэлээр таныг яллагдагчаар татах болсон юм бэ?

-Намайг “Вертекс майнинг” гэх компанид давуу байдал үүсгэж, улсад 33 тэрбумын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан гэж Ерөнхий прокурор  сая тайлбарлалаа. Энэ 33 тэрбумын зээл нь  одоо 16 тэрбумын үлдэгдэлтэй, 9.6 тэрбумыг зээлийн хүүд төлсөн байдаг. Мөн анх байсан барьцаа хөрөнгө нь хэвээрээ  байгаа. Тиймээс яаж хохирол учруулсан нь тодорхой биш байна.

-Зээлийг та өөрийн гарын үсгээр гаргасан уу, ямар байдлаар гаргасан юм бэ?

-Үгүй. Хөгжлийн банк ч байна уу, арилжааны банк ч байна уу, гүйцэтгэх захирал дангаараа ямар нэгэн зээлийн шийдвэрийг гаргадаггүй.  Зээлийн удирдах хорооны найман гишүүн хуралдаж, хамтын шийдвэр гаргадаг. Тэр шийдвэрийг үндэслэн ТУЗ нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй мөн адил хамтын шийдвэрийг гаргадаг. Нийт  16-17  хүн шийдвэр гаргахад  оролцдог.  ТУЗ-ийн шийдвэр гарвал гүйцэтгэх захирал түүнийг биелүүлэх үүрэгтэй байдаг.

-Таныг Хөгжлийн банк гэхээс илүүтэй иргэншилтэй холбоотой асуудлаар шалгаж оруулж  ирж байгаа гэсэн хардлага байна?

-Тийм зүйл байхгүй.

-Улс  төрийн  асуудлаар ч юм уу, өөр  үндэслэл байна уу?

-Миний харж байгаагаар тийм зүйлүүд  байхгүй.

-Халдашгүй байдлын дэд хороо асуудалд хэрхэн хандах бол, та юу гэж бодож байна?

-Мэдэхгүй. Процессын дагуу явна байх.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

16 цаг 41 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

17 цаг 58 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

20 цаг 35 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

20 цаг 35 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

20 цаг 35 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

20 цаг 35 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин