Улс төрийн намууд Үндсэн хуулийн шинэчлэл хийхээ илэрхийллээ

2022-04-25
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Монголоос өөр сонгуулийн эдийн засагтай орон дэлхийд байхгүй. Улсын  хөгжил ердөө дөрөвхөн жилээр хагас дутуу  төлөвлөгдөнө. Олонх болсон  нам нь өмнөхөө үгүйсгэж өөрсдийн дураар тонгочсоор 30 жил өнгөрчээ. Энэ байдал  “Улс төрийн намын  шинэчлэлээс  улсын хөгжил шалтгаална” гэдгийг улам бүр  баталж ирэв.  2021 оны  Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Төрийн тэргүүн зарлиг гаргаснаар Ерөнхийлөгчийн Тамгын газар болон УИХ-ын түвшинд  хуулийн Ажлын хэсэг байгуулагдсан.  Улс төрийн намууд нэгдсэн байдлаар саналаа өгч байгаа. “Намын  тухай болон  Сонгуулийн  хууль, намын санхүүжилтийн тухай хуулийг Үндсэн хуультай хамтад нь ярих хэрэгтэй. Цогц байдлаар боловсронгуй болгохгүй бол өнөөгийн нийгмийн доголдол, алдаа завхралыг нэг мөр арилгаж чадахгүй”  гэсэн зарчмын байр суурийг илэрхийлжээ.
 Хууль төрөхийн өмнө улс төрийн нам, ТББ-уудаас өрнүүлж буй  “Үндсэн хууль ба улс төрийн нам” ээлжит хэлэлцүүлгийг МҮАН-аас өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан. Тус намын дарга Б.Цогтгэрэл “Намчирхаж талцсан Монгол”  илтгэл хэлэлцүүлж, АИХ-ын  дэд дарга асан Ж.Гомбожав Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө  Үндсэн хуультай хамтад нь шинэчлэн боловсруулах  цаг үеийн шаардлага хийгээд  зарчмуудын талаар байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Нам төлөөлж бус гишүүний хувиар мэдээлэл өгөхөөр ирсэн” хэмээн товч танилцуулга хийв. Оролцогчдын  байр суурийг хүргэж байна. 

 

 

Б.Цогтгэрэл /МҮАН-ын дарга/: Монголд  хөгжлийн эдийн засаг хэрэгтэй    


 -Хуулийн шинэчлэл хийж, сонгодог парламентын тогтолцоог хөгжүүлэхэд зайлшгүй пропорциональ элемент оруулах  ёстой. Гэвч Сонгуулийн хуульд оруулах боломж нь Үндсэн хуулиар хаагдсан  нь Цэцийн дүгнэлтээр гарсан. Энэ асуудлыг ярихдаа  2019 онд  нэмэлт, өөрчлөлтөөр  орхигдсон хэд хэдэн чухал заалтыг хөндөх  учиртай. Намын оролцох, оролцохгүй ажлыг тодорхойлж, хил хязгаар тогтоох хэрэгтэй. Шинэ үе тоталитар маягийн тогтолцоог хүлээн зөвшөөрөхөө больсон. Мэдээллийн эрин зуунд  хүнээр дамжуулж үзэл суртал, бодлогоо таниулдаг байсныг халсан. МАН-д 300 мянган хүн, АН-д 200  мянган гишүүн хэрэггүй. Намууд засаг, захиргааны анхан шатны нэгж, сум, дүүрэгт бүтэцгүй байх ёстой. Ингэж байж  ард түмнээ  цул болгоно. Цөөхөн монголчуудаа хуульчилсан хуваагдлаар танай, манай  гэж хуваадгаа болих хэрэгтэй. Намын гишүүний эрх жирийн иргэнийхээс  илүү байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Монгол Улс сонгуулийн  бус хөгжлийн эдийн засагтай болох учиртай. 

 

 

Ж.Мөнхбат /УИХ-ын гишүүн/: Сонгуулийн хуулийг 2023 онд  эцэслэн батална 


-УИХ-ын Төрийн байгуулалтын хороонд өнгөрсөн жилээс Ц.Мөнхцэцэг гишүүнээр ахлуулсан Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулагдан ажиллалаа. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх асуудлаар  хэлэлцүүлэг хийсэн. Намуудаас санал авах  ажил өрнөж байна. Мөн Хөдөлмөрийн Үндэсний нам санаачлан сонгуулийн тогтолцоотой холбоотой хэлэлцүүлэг хийсэн. Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хууль болон намын санхүүжилтийн тухай хуулийг хамтатгаж  хэлэлцээч гэж 20 гаруй нам нэгдэж саналаа ирүүлсэн. Үүний тулд Үндсэн хуулийн асуудлаар байр сууриа нэг мөр болгооч гэсэн асуудал тавьсан. Ерөнхийлөгчийн зүгээс Улс төрийн намын тухай хууль болон намын санхүүжилтийн тухай хуулийг хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлнэ. Улс төрийн намууд зарчмын байр суурьтай байх ёстой гэсэн чигтэй байгаа. Байнгын хорооны хувьд хуулийн төсөл өргөн барьсан тохиолдолд хэлэлцээд явна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө гар хүрдэггүй байсныг Үндсэн хууль руу оруулж, сонгууль болохоос нэг жилийн өмнө өөрчлөх боломжгүй гэсэн зарчмын өөрчлөлт хийсэн. Тиймээс 2024 оны сонгуулийн хууль 2023 оны зургадугаар сар гэхэд эцэслэн батлагдах тул хугацаа бий. Намуудын зүгээс олон намын зөвшилцлийг хангасан нөхцөлийг нээгээч гэсэн шаардлагыг ирүүлж байгаа. 

 

Ж.Гомбожав /АИХ-ын дэд дарга асан/: Төрд ард түмний оролцоог нэмэгдүүлэхийн тулд Үндсэн хуулиа  өөрчлөх шаардлагатай, гэхдээ... 


-Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө  Үндсэн хуультай хамтад нь шинэчлэн боловсруулах шаардлагатай. Юуны өмнө дөрвөн зүйл хэлье. 1992 оны Үндсэн хууль чадамжаа алдаагүй байгаа. Тус хууль анхны бичилтээрээ /агуулгаараа/ өнгөрсөн 30 жилд хэрэгжиж чадаагүй. 2019 оны нэмэлт, өөрчлөлтүүд нь сонгогчдын хүсэн хүлээсэн, ард түмний эрх ашигт нийцсэн өөрчлөлт болж чадаагүй. УИХ дахь  намын бүлгийн одоогийн үйл ажиллагаа нь УИХ дахь бүтцийн байгууллага гэхээс илүүтэй намынхаа удирдлагын шийдвэрийг үг дуугүй даган биелүүлдэг бүтэц болон хувирчээ. Дээрээ  хяналтгүй шахам болсон, дуртайгаа хийж дургүйгээ хийдэггүй нэг танхимтай парламентад зарим сул тал байгаа нь өнгөрсөн 30 жилд ажиглагдаж ирлээ. Төрийг удирдахад ард түмний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ улс төрийн намуудын ярьж байгаа шиг парламентын 76 гишүүний тоог  99 эсвэл 108  болгон төлөөллийг нэмэх бус харин хоёр танхимтай парламентыг бүрдүүлэх журмаар ард түмний төлөөллийг төрд нэмэх шаардлага бол бий. Үндэслэлийг товч дурдвал улсын төсөв батлахад нэг танхимтай парламент учир дутагдалтай. Сонгуулийн хуулийг сонгуулийн өмнөхөн удаа дараа өөрчилж  эрх баригчид өөрсдийн сонирхлыг шургуулж ирлээ. Ерөнхий сайд, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас хараат бусаар ажиллахаар заасан байгууллагуудын удирдлагыг томилоход улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөө орж байна. Зарим хууль, тогтоомж Үндсэн хууль зөрчиж, ард түмний олонхийн эрх ашигт нийцэхгүй  эдийн засаг, улс төрийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан заалт шургуулах тохиолдол өнгөрсөн 30 жилд олон гарсан. Энэ нь эдийн засгийн том салбаруудыг шийдэхэд илт харагдаж байгаа  зэрэг 11 асуудал байна. 

 

 

Ж.Сүхжаргалмаа /Иргэний нийгмийн зүтгэлтэн/: Үндэсний аюулгүй байдалд нийцүүлэх ёстой 


-Юуны өмнө нам байх уу, үгүй юу гэдэг концепц дээр зөвшилцөх ёстой байх. Өнөөдөр намын тогтолцооны үр дүн, уршиг юу вэ. Энэ талаар дүгнэлт гараагүй. Нөгөө талаас Монголд тогтсон улс төрийн соёлын байдал ямар байна вэ. Манайд тоталитар улс төрийн соёл байна уу, авторитар, коммунист, социалист эсвэл ардчилсан  улс төрийн соёл байна уу. Үүнийгээ  мэдэх ёстой. Бидэнд ямар загвар тус болохыг мэдэх хэрэгтэй. Аль загвар нь үндэсний аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхолд нийцэх  вэ гэдэг нь хамгийн чухал. Газар нутгийн өвөрмөц байршил, мөнхийн хоёр хөрштэй манайх шиг улс дэлхийд байхгүй. Манайх Америкийн болон  бусад улсын туршлагыг их ярьдаг. Америк шиг намын хатуу гишүүнчлэлгүй болно гэлцдэг. Гэтэл АНУ-д бие даасан сонгуулийн хороо байдаггүй. Сонгуулийн бүх ажлыг намаас суудаг амбан захирагч нь зохион байгуулдаг. Бүх юм  нь Америк шиг намын гарт орчихсон улс дэлхийд байхгүй гэж өөрсдийнх нь эрдэмтэн судлаачид үздэг. Үүнийг бид санах хэрэгтэй. Тэд хувь тэнцүүлэхийг ярьдаггүй, сүүлийн үед ярих болсон. Тогтолцоо болохгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрч эхэлж байна. Бусад намын бүлгийг огт хавьтуулахгүй зорилгоор 1845 онд хуваарилалтын тухай хуулиараа томсгосон тойргийг халсан, бүр хориглосон. Тэгээд бага тойрог гэж тооны харьцааг оруулж ирсэн. Намын хатуу гишүүнчлэл огт хэрэггүй болж халсан. Монголд найман сонгуулийн хоёрыг  томсгосон тойргоор явуулсан. Нэгийг нь холимог тогтолцоогоор хийсэн. Үлдсэн тав нь АНУ шиг жижиг тойргоор хэн илүү санал авсан нь гарах хэлбэрээр сонгуулиа явуулсан. Мөн Япон болон Германы  туршлагаас харах, харьцуулж үзэх зүйл олон бий. Манайх эдгээр зүйлийг анхаарч, судлах  хэрэгтэй. Хэлэлцүүлэгт оролцогчид Сонгуулийн тухай  хууль, Улс төрийн намын болон намын санхүүжилтийн тухай хуулийг хамтад нь авч хэлэлцэх ёстой. Ингэхдээ Үндсэн хуультай холбож цогц өөрчлөлт хийхгүйгээр урагшлахгүй. Иймд  Үндсэн хуулийн шинэчлэл хийх нь хөгжлийн хамгийн зөв гарц байх болно гэдэгт саналаа нэгтгэн  УИХ-д  өргөн барих нь зүйтэй гэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 82 (6814)

ҮХНӨийг бзхэлд хзчингүй болгуулж дахин өөрчилж 2 танхимтай болгон Монгол улсын оршхуйн үндэс нь Эх орон газар шороо.Эзэн эрхт Мнгол хүн Мнгол ахуй өв соёл гэдгийг Үндсэн хуульд суулган өгч байж бид тусгаар тогтнол Төрт ёс өв уламжилал оршхуйгаа бүхэлд нь хуульчилан хамгаалж Ядарсаныг энэрдэг Задарсаныг цээрлүүлж ирсэн Төрт ёсны уламжилал улс төрийн чиг баримжаагаа олж авч Нам нэрт бохир гадны Үнэстний доройтолд идэгдсэн бодлого шахалтанд орсон даган дуурайсан зохицолгоогүй бантан болсон үзэл санаагаар бүэлэглэн ус орон ард ирэгдээн тонон дээрэмдэгчидээс улс ороноо аварч үлдэж чадна гэдгиыг үзэл санааы доройтолд орсон МАНАН бүлэглэлдээ нэн яаралта оылгуулж сэхээрүүлэн таван замаар зайлуулах нь Монголоо гэсэн сэтгэлэй тархитай хүн бүрийн нэн иэргүүний зорило гэдгиыг эрхэмэлбэл Хөгжин дэвжих цаг хугцаа ойрхон байна даа!
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

2 цаг 24 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

2 цаг 34 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

3 цаг 18 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

4 цаг 24 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

7 цаг 51 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

7 цаг 51 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

7 цаг 51 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 51 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

7 цаг 51 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

7 цаг 51 мин