"Нийгмийн даатгал, гааль зэрэг төрийн байгууллагын албан хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй"

2022-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед төр үрэлгэн байгаа талаар иргэд их шүүмжилж байгаа. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэмнэлтийн талаар хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд танилцуулав.

Тэрбээр "Төсвийн хэмнэлтийн тухай асуудлыг Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Үүнд төсвөөс цалинждаг бүх байгууллагууд хамрагдана" гэлээ. 

Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй байхыг хуулиар зохицуулна.Цагдаа, онцгой, цэрэг зэрэг төрийн тусгай албан хаагчид дүрэмт хувцас өмсөнө. Харин нийгмийн даатгал, гааль зэрэг төрийн албан хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй.

Зарим дүрэмт хувцасны мөнгийг төсвөөс гаргадаг, заримыг нь өөрсдийнхөө мөнгөөр авдаг зэрэг асуудал бий. Иймээс хуулийн дагуу цэгцэлнэ" гэлээ. 

"Дүрэмт хувцсанд зориулан жил бүр 3 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгадаг. Энэхүү шийдвэр гарснаар одоо зарцуулаагүй байгаа 2.5 тэрбум төгрөгийг танана" хэмээн Сангийн сайд Б.Жавхлан нэмж хэллээ. 

ХӨСҮТ: “Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд зургаан хувьтай байна”

Үндэсний түвшинд вирус судлалын тандалт хийхэд оролцсон хүмүүсийн 46 хувьд

3 цаг 36 мин
“GUYS” хамтлаг “Эр хүн” дуундаа зориулан клипний уралдаан зарлалаа

“GUYS” хамтлагийн уран бүтээлчид өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д гурван зүйлийн талаар мэдэгдэл хийлээ.

6 цаг 50 мин
Утааны сонсголд Хотын дарга Х.Нямбаатар оролцсонгүй

Утааны сонсголд Хотын дарга Х.Нямбаатар оролцсонгүй

6 цаг 53 мин
Хятадын эдийн засгийн хөгжлийн түүх, үсрэнгүй хөгжлийн нууцыг таних түлхүүр-“Хятад улсыг тоогоор илэрхийлэхүй”-Хятадын хөгжлийн чиг баримжаа, хөгжлийн амжилт ном

Хятад улс сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд бүтээн байгуулалт, хөгжлийн ер бусын замыг гэтэлж, эдийн зас

6 цаг 56 мин
Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд утааны сонсголд юуг онцлов?

Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд утааны сонсголд юуг онцлов?

7 цаг 22 мин
Тавтай морил, эрхэм Нарүхито

Тавтай морил, эрхэм Нарүхито

7 цаг 41 мин
Ж.Чинбүрэн:Утааны сонсголыг нээснийг мэдэгдэе

Ж.Чинбүрэн:Утааны сонсголыг нээснийг мэдэгдэе

7 цаг 46 мин
Сү.Батболд: “Энержи Ресурс” компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд Ухаа худгийн ордыг авсан

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын тө

13 цаг 32 мин
Утаа бол геноцид, Улаанбаатарын бүх хүн хохирогч нь!

Утааны албан ёсны сонсгол өнөөдөр эхэлнэ. Гэхдээ утааны сонсгол болохоосоо өмнө

13 цаг 52 мин
Ухаа худаг “ургуулсан” орд уу, Тавантолгойн нэг толгой юу?!

2025 оныг “...Үндэсний баялгийн сан тойрсон үндэсний тулаантай жил болно” гээд байсан нь үнэн болж таарав

13 цаг 52 мин